
Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
f
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 11-13 хэм дулаан байна.
g
Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 хэм дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ