Литвад Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв

img

Литва улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат амжилттай өндөрлөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Далиа Грыбаускайте болон хуульч Артурас Паулаускус, Европийн парламентийн гишүүн Зигмантас Балсытис нар өрсөлдөж байгаа юм.

а

Энэхүү сонгуулийг ОХУ, Украины автономит Крымийг эзлэн авсантай холбогдуулан, аюулгүй байдлаа баталгаажуулах үүднээс зохион байгуулж буй. Ерөнхийлөгч Грыбаускайте төв телевизээр  ард түмэндээ хандан хэлэхдээ “ОХУ болон Путин Зөвлөлтийн үеийн газар нутгаа сэргээхээр зэхэж буйг Европ ойлгох хэрэгтэй. Юуны түрүүнд Украин, дараа нь Молдав. Эцэст нь Балтийн орнууд бүр Польш хүрч мэдэх тул манай бүс ноцтой заналхийлэлд өртөөд байна” хэмээжээ.

ө

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нийт саналын хуудасны 99 хувийг тоолоход өнөөгийн Ерөнхийлөгч Далиа Грыбаускайте 45.83 хувийн санал авчээ. Долоон нэр дэвшигчийн хэн нь ч давуу санал аваагүй учир энэ сарын 25-нд хоёр дахь шатны сонгууль болох нь тодорхой болж байна.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ