"Буян-Ухаа-1" хорооллоос 224 байр үлдлээ
"Буян-Ухаа-1" хорооллоос байр захиалах иргэдийг тодруулах сугалаа өнгөрсөн амралын өдрүүдэд явагдлаа. Зорилтот бүлгүүдээс эхний өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, залуу гэр бүлүүд нийлсэн нийт 594 иргэн байр авах эрхээ баталгаажуулсан. Харин ням гаригт 946 төрийн албан хаагч "Буян-Ухаа-1" хороололд байр авах эрхтэй болсон юм. Ингэснээр нийт 1540 иргэн тус хорооллоос байр авах эрхтэй болсон.
а
"Буян-Ухаа-1" хороололд нийт 1764 айл орох ёстой. Тэгэхээр 224 байр үлдэж буй гэсэн үг. Үлдсэн 33.47, 39.47, 42.32 метр квадрат хэмжээтэй 224 байрыг Засгийн газрын шийдвэрээр худалдах юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ