Намын бүлгүүд хуралдана

img

Өнөөдөр УИХ дахь АН, МАН, "Шударга ёс" эвслийн бүлэг болон бие даагчид хуралдана.  Мөн өнөөдөр дэд ажлын хэсгүүдийн хуралдаантай.

fg

Энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдана.

fg

Түүнчлэн Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас тус тус хуралдахаар төлөвлөжээ.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ