Зүдэрч амьдрахгүйн тулд тэд харь эцэг, эхийн хүүхэд болж байна

img

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 220 монгол хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдэж, хүний нутгийн иргэд болжээ. 1999 оноос эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар хамтран Монгол Улсын харъяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг хэрэгжүүлж байгаа юм.  Энэ хугацаанд  118  эрэгтэй, 102  эмэгтэй хүүхэд гадаадын 13 оронд үрчлэгдээд байна.  Золоор үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол өнөөгийн байдлаар гараагүй гэж албаны эх сурвалж хэлж байна. Гэвч гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд дотоодын үрчлэлтийн журмаар буюу сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хүүхэд үрчлэн авч, гадаадад авч гарсан тохиолдолд хяналт тавих  боломжгүй байдалд хүрч байгаа гэдгийг НХХЯ-наас мэдэгдэж байгааг онцлох нь зөв бизээ. Ерөөс хүүхэд үрчлэлтэй холбоотой хууль тогтоомжид тодорхой зохицуулалтууд  дутагдаж байгаагаас цөөнгүй бэрхшээлүүд үүсч байгаа аж. Тухайлбал, Монгол Улсад удаан хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэд хүүхдийг хууль журмын дагуу үрчлэн авахаасаа өмнө албан бусаар гэр бүлдээ авах, өөртөө дасгах явдал цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд Гаагийн конвенцийн 29 дүгээр зүйлд заасан “хүүхдийг үрчлүүлэх боломжтойг тогтоох, хүүхдийг өөрийн улсад нь үрчлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах, үрчлэн авагч эцэг эхчүүд хүүхэд үрчлэн авах боломжтой болохыг тогтоохоос өмнө үрчлэн авагч эцэг эх болон хүүхдийн асран хамгаалагч нарын хооронд холбоо харилцаа тогтоох ёсгүй” гэсэн заалт зөрчигдөхөд хүрч байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхдийг үрчлүүлэх журам”-д эцэг эхтэй болон хагас өнчин хүүхдийг тодорхой нөхцлийн дагуу үрчлүүлж болохоор заасан учир зарим иргэд хүүхдээ гадаадын иргэнд сайн дураараа үрчлүүлэх хүсэлт гаргаж байгаа аж. Цаашлаад журамд гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхэд үрчлүүлэх талаар хамтран ажиллах итгэмжлэгдсэн байгууллагын талаар заалт тусгагдаагүйгээс  үрчлэн авах гэр бүлийн талаар судалгаа, тодорхойлолт гаргахад хүндрэл гарч байгаа юм байна. Журамд хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэд үрчлэлийн хүсэлт материалыг хэрхэн яаж ирүүлэх талаар тодорхой заалт тусгагдаагүйгээс хувь хүмүүсээр хүсэлтээ дамжуулах явдал гарах болжээ. Тиймээс хүүхэд үрчлүүлэхтэй холбоотой гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа гэнэ.  Уг хуулийн төсөлд хүүхдийг үрчлүүлэхтэй холбоотой өнөөгийн гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор нарийвчилсан зохицуулалтыг тусгаж, үрчлэлтийн асуудлыг дотоод, гадаад бүхэлд нь гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж, харин үрчлүүлэх тухай эцсийн шийдвэрийг Гэр бүлийн төрөлжсөн шүүх /шинэ хуулийн төсөлд ийм шүүхтэй байхаар тусгасан/ гаргахаар тусгаад байгаа аж. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж байгаа боловч хууль батлагдан, хэрэгжихэд бэлтгэл, цаг хугацаа нилээд орохоор байгаа  тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны хамтарсан 100/32 тоот тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харъяат хүүхэд үрчлүүлэх журам”-ыг “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд хүүхэд үрчлэх асуудлаар хамтран ажиллах” тухай Гаагийн конвенцитэй нийцүүлэх, улс хоорондын хүүхэд үрчлэлтийн хүрээнд гарч буй зарим хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.  Цаашид холимог гэр бүлд төрсөн болон үрчлэгдсэн хүүхдийн харъяаллын асуудлыг хэрхэн шийдэх, цаашилбал давхар харъяаллын асуудлыг судлах шаардлагатай байгааг НХХЯ-аас мэдэгдэж байна. Ер нь бол  Монгол Улс үрчлэлтийн асуудалд эерэг талаас ханддаг гэдгийг хэлэх нь зөв биз. Тэрчлэн  дотоодын үрчлэлтийг дэмжих бодлого барьж, хүүхдийн гэр бүл, эцэг эхийн халамжинд өсч хүмүүжих эрхийг хангахын төлөө ажиллаж байгаа гэж байна.  Дотоод үрчлэлийн тоо жилд 2009 онд 2167, 2010 онд 2487, жилд дунджаар 2000 гаруй хүүхэд үрчлэгдэж байгаа нь өндөр үзүүлэлт. Дотоодын үрчлэлийн зэрэгцээ бүтэн өнчин болон асран хамгаалагчгүй, харгалзан дэмжигчгүй болсон нь тогтоогдсон, өөрийн улсдаа тохиромжтой гэр бүл олж чадаагүй хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлж байгаа гэдгийг албаны эх сурвалжууд тодотгодог юм. Энэ нь хүүхдийг гэр бүлийн орчинд, эцэг эхийн халамжид өсч бойжих эрхийг хангахад тодорхой хувь, нэмэр оруулж байгаа гэж тэд үзэж байна. Мэдээж үүнийг үгүйсгэх нь өрөөсгөл. Гэсэн ч монголын үр сад монгол нутагтаа зүдэрч амьдрахгүйн тулд хүний нутагт,  харь эцэг эхийн  “халамж”-инд орохоос  өөр сонголт байхгүй байгаа нь харамсалтай билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Монгол улсын иргэд гадаад хүнтэй их суудаг болсон.Хүүхэд гаргаж чадахгүй хүмүүс зөндөө.Тэгээд Монголоосоо хүүхэд үрчилж авах гээд хайж хайж олдог гэтэл өмнөөс нь Гаагийн конвенц энд нэгдсэн тул өөрсдөө хүүхдээ сонгох эрх бхгүй.Үрчлүүлэх магадлалтай хүүхдийг очёрийн дарааллаар үрчлүүлнэ гээд нөгөө хайж хайж олсон хүүхдээ үрчилж авч чаддаггүй гэсэн.Одоо цаг үетэйгээ зохицсон хуучиндаа нэмэлт өөрчлөлт оруулах болжээ.Монгол хүмүүс эргээд монгол хүүхдээ үрчилж авья гэж бодно ш дээ.Бас тэгээд монгол заншлаараа жил ус таарах үгүйг судалж хүүхдээ өөрсдөө сонгодог биздээ.Тэгтэл тэгэх ямар ч боломж байхгүй,очёрийн дарааллаар олдсон хүүхдийг л авах боломжтой гээд цаг үеэсээ хоцорсон юм яриад сууж бдаг гэсэн.Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болдог юм бх.Энэ ажлыг хариуцаж ажилладаг хүмүүс энэ тухай хуучиндаа нэмэлт өөрчлөлт хиймээр юм даа.
2024-02-15
CANAMG Gadaad xogshin xvntei xairan caixan zalyy oxid ix cyyj baina.GADAADIIN GERLELT XARIYTSCAN GAZAR xynalt tabch cydaldag um yy manai mongolchyyd 12 nac ve myltarcan xvntei gerlex ec baigaagvi biz dee xen aab shigee oboo shigee xvntei gerlex be dee xogshin obgod bichig barimttai bolgono gej ashiglaad l xayna olon ylcin xel medexgvi cain cydalj chadaxgyi baidag baixdaa olon orni xelmerch xeregtei bolox um baina. ertxen xelmerch beldcen deer cain cydlaj oxidoo ogoorei um medexgvi oxid 2.3erliiz xvvxed chireed jbj baina tedend bayr baycgalan gargal alga bvgd xarts doogyyr tsarai gyndyy alxana.
2011-12-22
gadaadiin xvnd vrchilj baigaa um bich ee. gadaad xvntei ex ni eej ni egch ni gerlej bichig barimttai bolox gej ter gerelcen xvndee vrchilcen gej xil dabyylan abchirdag um eej ni xvvxdee egch ni dvvgee tataj abch baigaa ni ter. gadaadiin xvn l bol nac shvd xamaagvi gerleg bichig barimttai bolox gecen oxid 50.60.70 nactangyydtai gerlej baina.yrd ni gadaadad gerlej 5jiliin xygatsaa dyycaxaar calaad shyyx ni calaltaa diilexee boliod odoo oron nytagt ni jbyylj gerlvvldeg bolcon.ODOO MON YDAXGVI MANAI SHVVX GADAADIIN IRGEDIIN CALALTIIG DIILXEE BOLIX BAIX ene l vnen jaagaad jbg gerlvvleed baigaa ychir ni mongold gerelcen mongoldoo l cal gej bytsaaj xooj jbyylax arga vvniig oilgoxgvi oxid ooroo xoxirood vr xvvxdee xoxiroogood bytsax bolood baina
2011-12-22
xvvxed vrchlex ajild xyyli shvvxiin ajilchid tycaldag um bich vv gadaadad xaraar amidardag xvmvvc bvgd l xvvxdvvdee xvneer abchryylaad baina .vrchlegdcen xvvxdvvdiin araac xen xynalt tabdag um be chebeeded baigaa xvvxdvvd yaj garcang togtooj cydalcan um yy olon mongol xvvxed bainaa
2011-12-22
hund urchluulchikhlee bolloo gelgui araas n hynalt sain tavih ergej toirch hariltsaa holboo saitai baiwal etseg eh asran hamgaalagchtai bolj baigaa n ug n yunii buruu baikhav. neg huuhed ch gesen soeltoi gazar bolovsorch saikhan amidrarch yavbal zugeerl yum da
2011-12-20
Benita Kopsho:
Great ¡V I must surely pronounce, impressed together with your site. I had no trouble navigating through all of the tabs as properly as related details ended up being truly simple to do to access. I recently found what I hoped for before you realize it at all. Reasonably unusual. Is most likely to appreciate it for those who add forums or something, website theme . a tones way for your customer to communicate. Nice job..
2011-12-12
Chi tegvel huuhdee asramjiin gazart asruulaad uz dee. Hool l bhad boldog zuil bish dee. Asramjiin gazar bol huuhdiin maidrah orchin bish shuu dee. Naad zah eej aavdaa erhleed tunij chadahgui, uuriin duraar delguurees chiher boovoo avch idej chadahgui, tsagiin huvaariar hoolloj, tsagiin huvaariar untaj amrna geed bod l doo. Gadaad bn uu mongol bn uu esteg ehiin hairnad usch humuujine gedeg chuhal shuu dee.
2011-12-12
хоригдолуудаа тэжээж болоод байж асрамжийн хэдэн хүүхэд тэжээгээд өсгөчиж чадахгүй чааваас очиж очиж гадаадад үрчлүүлээд байхдаа яахав арай ч арай чдээ ямарч хүн харийн хүүхэд өсгөж чадахгүй. том болгоод аягүй бол зарна гэж бодож байгаа заавал үрчлэх алба байна уу. наад асрамжийн газар чинь хоолгүй бол ард түмэн бид хандийв өргөе болохуу хариу бичээрэй
2011-12-12
Chi tegvel huuhdee asramjiin gazart asruulaad uz dee. Hool l bhad boldog zuil bish dee. Asramjiin gazar bol huuhdiin maidrah orchin bish shuu dee. Naad zah eej aavdaa erhleed tunij chadahgui, uuriin duraar delguurees chiher boovoo avch idej chadahgui, tsagiin huvaariar hoolloj, tsagiin huvaariar untaj amrna geed bod l doo. Gadaad bn uu mongol bn uu esteg ehiin hairnad usch humuujine gedeg chuhal shuu dee.
хоригдолуудаа тэжээж болоод байж асрамжийн хэдэн хүүхэд тэжээгээд өсгөчиж чадахгүй чааваас очиж очиж гадаадад үрчлүүлээд байхдаа яахав арай ч арай чдээ ямарч хүн харийн хүүхэд өсгөж чадахгүй. том болгоод аягүй бол зарна гэж бодож байгаа заавал үрчлэх алба байна уу. наад асрамжийн газар чинь хоолгүй бол ард түмэн бид хандийв өргөе болохуу хариу бичээрэй
2011-12-12
MAH-iin hagas komunist zasaglal etseg ehiinh n amidraliig suiruulsen n unen tul tedgeer 200 garui byatshan urs hari ulsad yamar ch batalgaagui humuusiin gart bogtlogdoj ochison biz dee.
2011-12-12
ene tsuuhun ard tumen ingej vndestnee hariihand urchluuleed bhaar yaj hugjij yaj hun am usuhiin beee bvgd bosoj huvisgal hiih heregtei ene arai dendej bn ard tvmeen baigaliin baylag deer heden zalijin nuhduud umchluud avrsan mongoliin ediin zasag 100 hunii gart l bn shdee buruu argaar luivarsan oligarhuudiin gart uhaarchee ene bdalaaraai yah ni oilgomjtoi shdeee.
2011-12-11
aztai huuhduud bna.mongol bol yavtsguiee amid yavah batalgaa bhgui jinhene zovj zuderne novshiin mongol oron
2011-12-11
http://www.youtube.com/watch?v=f2sXKArU_Hk&feature=youtube_gdata_player Bodliin hulgaich kino shuud uzeh Bodliin hulgaich kino shuud uzeheer
2011-12-11