Ц.Энхбаяр Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгчээ
ГССҮТ-ийн даргын суудлыг тойрсон хэл ам өнөө ч тасрахгүй бололтой. Төрийн албаны зөвлөлөөс хоёр дахин сонгон шалгаруулалт зарлаж, даргыг нь сонгон шалгаруулсан ч мөн л асуудал үүссэн. Тус эмнэлгийн даргын албан тушаалд А.Мөнхтайван тэнцсэн ч өөрийн хүсэлтээр татгалзсан. Ингэснээр дахин сонгон шалгаруулалт явуулж, уламжлалт анагаах ухааны гавьяат эмч З.Мэндсайхан даргаар нь сонгогдоод байгаа юм.
а
Гэтэл ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Энхбаяр Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгчээ. Шалтгаан нь ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн ч түүнийг үндэслэлгүйгээр хассан хэмээн үзэж, нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг энэ сарын 16-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэх юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ