Х.Баттулгын хүсэлтийг хэлэлцэнэ

img

УИХ-ын гишүүн Х.Баттулга ҮХАА-н сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт   өгсөн билээ.  Хуулийн дагуу түүний хүсэлтийг ажлын долоо хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэх заалттай. УИХ-ын дарга З.Энхболд ҮХАА-н сайд Х.Баттулгын асуудлаар Засгийн газар саналаа оруулж ирэхийг Ерөнхий сайдад  үүрэг болгосон.

өа

Х.Баттулга сайдын хүсэлтийг энэ долоо хоногт хэлэлцэхээр чуулганы хуралдааны хуваарьт оруулжээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Х.Баттулга сайдын хүсэлтийг хэлэлцэх юм байна.

өа

Засгийн газар Х.Баттулга сайдын хүсэлтийг хүлээж авах шийдвэрээ гаргасан тухай гадуур ярьж байсан. Харин ҮХАА-н дараагийн сайдад хэнийг оруулж ирэх талаар таамаглал ам дамжин яригдаж байна лээ.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ