Донецк, Луганскт бүх нийтийн санал хураалт болж байна
Оросын талыг баримтлагчид Укрианы зүүн хязгаарын Донецк, Луганск хотуудад “Крым шиг Орост дагаар орох” бүх нийтийн санал асуулга явуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Тус бүх нийтийн санал хураалт өчигдөр өдрийн 12.00 цагт эхэлжээ. Сонгуулийг зохион байгуулах хорооноос мэдээлснээр “Донецк, Луганск хотуудад болох сонгууль өнөөдөр буюу 12-ний 19.00 цаг хүртэл үргэлжлэх болно” гэжээ.
Сонгуулийн үеэр Марипурид Оросын талыг баримтлагч болон Украины армийн хооронд мөргөлдөөн үүссэн байна. Энэ мөргөлдөөний үеэр цэргийн машин дэлбэрч 20 гаруй хүн хүндээр гэмтсэн аж. Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинков хэлэхдээ “Би Украины арми Украин иргэдээ гэмтээхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Донецк, Луганск хотуудад амьдарч, ажиллаж буй Украин иргэд эх орныхоо төлөө саналаа өгөхгүй байх хэрэгтэй” гэжээ.
Үүний хариуд Оросын талыг баримтлагчид санал хураалтад ямар нэг байдлаар саад учруулбал цэргийн хүчээр дайрна гэсэн сануулга өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ