“Байгалийн шинжлэх ухаан-Монгол Улсын хөгжил” хэлэлцүүлэг болно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын бага чуулганаас хамтран зохион байгуулах “Байгалийн шинжлэх ухаан-Монгол Улсын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 18-ны 9.00-13.00 цагт Төрийн ордны “Б” танхимд болох гэж байна.
Хэлэлцүүлгийг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат нээж, “Физик-Математик-Химийн салбарын эрдэм судалгааны ажлын гол үр дүн” сэдвээр Академич, бага чуулганы дарга Ж.Амгалан, “Монгол Улсад цөмийн энергийг ашиглах нь” сэдвээр Доктор /Sc.D/, бага чуулганы орлогч дарга С.Энхбат, “Материал судлал ба Монгол Улсын хөгжил” сэдвээр Доктор /Sc.D/ Ж.Тэмүүжин, “Хэрэглээний математикийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр Доктор/Sc.D/ Р.Энхбат, “Таван толгой ба бусад ордын нүүрсний гүн боловсруулалт, хэтийн төлөв” сэдвээр Доктор/Sc.D/ Б.Пүрэвсүрэн нар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ