"Горгаз"-ын ажилчдын буруугаас болж гал гарсан уу

img

Өнгөрсөн бямба гаригт "Барс-2" худалдааны төвд гал гарсан билээ. Галын улмаас тус захад лангуу түрээсэлдэг 300-аад иргэн хохирсон байна. Гал "Барс-2" захтай залгаа байрладаг цайны газраас гарчээ.

а

Цайны газрынхан "Горгаз" компанийн ажилчдыг дуудан, газаа солиулах үед гал гарсан байна. Бүр тодруулбал дууссан хийн баллоныг салган, шинээр авчирсан баллоныг залгах үед гал дүрсхийн асчээ. Харин уг гал "Горгаз"-ын ажилчдын болгоомжгүй үйлдлээс болж гарсан эсэхийг цагдаагийн байгууллагаас тогтооно. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mash vnen oron suutsnii door tsainii gazar ajilluulaad gaz hereglehiig horigloh heregtei
2014-05-12
зочин:
орон сууцны нэг давхарт байрлах цайны газар гуанз ресторанууд босоо хүний дайтай боллонтой газ оруулан хоол цайгаа хийдэг нь нууц биш . олон сайхан гэр бүлийг үхэл хагцалд өртүүлээд хаширах манай сайд дарга нар нэгийг бодооч ээ. ялангуяа тэр цагаан үст баатар нэг юм хиймээр байна шүү. орцоороо байраараа дэлбэрч шатах аюул ойрхон байна.
2014-05-12
bundmaa:
kkk aygui bol solij bhdaa tamhi tatsan bj magadgui l uls suu hairan olon hunii amidral
2014-05-12
энэ хэцүү:
наад газ зөөж байгаа нөхдүүдийг харж байхад мөн ч хэцүү дээ, шатдаг , дэлбэрдэг аюултай бодистой харьцаж байгаа ямар ч шинж байхгүй, зүгээр л нэг талх зөөж яваа юм шиг л , ямар ч анхаарал болгоомжгүй ачиж буулгаж харьцаж байгаа харагддаг.
2014-05-12