Хувьцааны арилжаа үнийн дүнгээрээ сарын өмнөхөөс 2.3 тэрбум төгрөгөөр өсчээ

Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 2.3 тэрбум төгрөгөөр буюу 3.7 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум төгрөгөөр буюу 1.9 дахин тус тус өсчээ. Харин арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 10.9 сая ширхэгээр буюу 14.1 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 7.4 сая ширхэгээр буюу 2.7 дахин өссөн байна.
2014 оны 4 дүгээр сард 4 удаа багцын арилжаа явагдаж, “Баянхайрхан” ХК-ийн 92.72 хувийг 100 сая төгрөгөөр, “Хялганат” ХК-ийн 17.25 хувийг 9.8 сая төгрөгөөр, “Монголиа девелопмент ресорсес” ХК-ийн 7.27 хувийг 600 сая төгрөгөөр,“Дархан нэхий” ХК-ийн 3.60 хувийг 665.5 сая төгрөгөөр тус тус арилжжээ. Уг багцын арилжаанууд нь нийт арилжааны үнийн дүнгийн 43.63 хувийг эзэлж буй аж. Бондын арилжааны тухайд өнгөрсөн сард Засгийн газрын болон компанийн бондын арилжаа явагдаагүй байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ