“Хийморийн овоо”-ны хийморийг сэргээв
Монголчууд бид эрт дээр үеэс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хэдэн зуун жилээрээ уул усаа шүтэж сүсэглэж ирсэн. Тиймдээ ч уул усны нэр усыг хамаагүй хэлддэггүй, шүтлэгтэй уул хад овоо тахил руу тэр бүр очоод байдаггүй уламжлалтай. Гагцхүү гэрийн эзэгтэй цай сүүнийхээ дээжийг өргөж, эрчүүд нь тоотой хэдэн уул, овоонд авиран гарч хийморио сэргээдэг байлаа.
5
Эртнээс уламжилж ирсэн энэ ёс заншил өдгөө сүсэг бишрэл гэхээсээ илүүтэй мухар сүсэг гэж нэрлэмээр болсон гэвэл буруудахгүй болжээ. Учир нь гэрийнхээ гаднаас уул усандаа цай сүүнийхээ дээжийг өргөдөг, хатуу идээгээ сэржим болгон өргөж, дотоод сэтгэлдээ сүслэн залбирдаг байсан бол өдгөө уулан дээрээ гарч, овоо дээрээ очиж байж энэ үйлдлээ хийдэг болсон. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас дэргэд нь очиж, дээр нь гарч байж хийморь лундаа сэргэж, ажил амьдрал тэгшрэх юм шиг сэтгэдэг.
5
Харамсалтай нь энэ сүсэг бишрэлээс үүдэн модонд элдэв төрлийн хадаг яндар зүүж байна. Гэвч энэ нь байгаль эхийн бүтээл болсон мод бутыг амьгүй болгон хатингаршуулж үхүүлдэг. Үүний нэг жишээ бол “Ээж мод”. Иргэдийн зүүж орхисон өнгө өнгийн хадагнаас болж мод амьгүй болохын зэрэгцээ түүнийг зорин очсон иргэд ойр хавиар нь уусан ус, ундааныхаа сав болоод хогоо ил задгай хаяснаас байгаль дэлхий сүйдэж байгаа.
5
Зөвхөн амьд модыг үхжүүлэхээс гадна овоо тахилга дээр цай сүүнийхээ дээжийг өргөж, хадаг яндар зүүж, авч очсон бүхнээ орхиод явдаг учраас ойр орчим нь хогийн цэг болж хувирдаг билээ. Үүний нэг жишээ нь нийслэлийн иргэд очдог “Хийморийн овоо”. Эрчүүдийн зорин очдог энэ овооны ойр орчим ч мөн л дээрх дүр зурагтай ижил. Шүтээн гэхээсээ илүүтэй сүжиг буурмаар болсон гээд хэлчихвэл буруудахгүй бизээ.
5
Тэгвэл энэ сарын 11-нд буюу өчигдөр “Амьд байгалиа хайрлая" аяныхан “Хийморийн овоо” орчмыг цэвэрлэлээ. “Тэнгэрийн Тод Тамга” нийгэмд үйлчлэгч ТББ, “247” Монголын бясалгагч залуучууд, “Өглөөний хүн” фэйсбүүк групп, Элит загварын агентлаг, “Эко машин сонирхогч залуусын холбоо” болон хувь хүмүүс хамтран “Амьд байгалиа хайрлая” уриан дор нэгдэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
5
Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газар уг арга хэмжээг дэмжин ажиллалаа. Аяныхан өглөөний 09 цагт Чингисийн талбайд цугласан бөгөөд “Эко машин сонирхогч залуусын холбоо”-ний 150 гаруй приус машинтай залуус оролцлоо.
5
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн Б.Галаарид:
5
-Хийморийн овооны хадаг яндарыг цэвэрлэх болсон шалтгаан юу байв?
“Тэнгэрийн тод тамга” НҮТББ-ын залуус зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хэн нэгнийг албадаагүй залуус сайн дураараа ирж байна. Гурван жилийн өмнө анх Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хооронд Туул гол дагуух хадаг яндарийг цэвэрлэсэн. Харин өнгөрсөн онд Сэлэнгэ аймаг дахь “Ээж мод”-ны ойр орчмыг хадаг яндраас салгасан. Тэр цагаас хойш ер нь хүмүүс хадаг уях нь багасаж, хийморийн дарцаг өлгөдөг болжээ. Гэхдээ хийморийн дарцагны уяа нь залуу модонд шигддэг тул үүнийгээ ч бас анхаарч байгаарай. "Хийморийн овоо"-ны хувьд эрчүүдийн шүтээн, эмэгтэй хүн гарч болохгүй гэдэг. Сүсэг бишрэлийн асуудал тусдаа. Харин байгаль байгаагаараа байх ёстой гэж залуус үзсэн байна.
5
-Хийморийн дарцаг уяж, хадаг зүүх нь хийморь сэргээдэг юм болов уу. Таны бодлоор?
-Сэтгэлийн л юм байдаг. Гэхдээ биднийг очиж цэвэрлэгээ хийхэд хийморь сэргэхээр юм юу ч харагддаггүй. Хог новш хөглөрсөн, өмхий үнэртсэн л газар байдаг. Ээж мод л гэхэд зундаа ямар байдаг билээ дээ.
5
-Монголчууд ер нь цай сүүнийхээ дээжийг тэнгэртээ л өргөдөг байсан шүү дээ?
-Бидний өвөг дээдэс хийморио сэргээх гэж байна гээд ийш тийш давхиад байдаггүй л байсан. Өглөөдөө цайныхаа дээжийг өргөөд, өөрсдөө зөв амьдраад болдог байжээ. Одоогийнх шиг энд тэнд очиж тусгай юм байгуулаад тэндээ элдэв юм очиж овоолоод л байдаггүй байсан. Ээж модон дээр л гэхэд уут сав, шилээ хог болгоод орхидог байсан. Энэ жилээс харин хэсэг хүмүүс цэвэрлэдэг болсон байна лээ. Дэвшил л юм даа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ