Дубайд 15 зорчигч амиа алджээ
Дубай хотод зорчигч тээврийн автобус дэлбэрсэний улмаас 15 хүн зорчигч алдсан тухай “www.worldbulletin.net” мэдээллээ.
Тус хотын цагдаагийн газраас мэдээлж буйгаар “11-12-нд шилжих шөнө зорчигч тээврийн “A bus-147” автобус хурд хэтрүүлэн явж байхдаа гал алдаж, улмаар дэлбэрсэн гэв. Энэ үед автобусанд 22 зорчигч зорчиж явсан бөгөөд, дэлбэрэлтийн улмаас 15 зорчигч амиа алдсан байна. Бусад зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа” гэжээ.
Мөрдөгчид тус хэрэгт “A bus-147” автобусны жолооч Фулиган Эмирыг буруутган шалгаж байгаа юм.
Жолооч “Техникийн бүрэн бүтэн байдлаа шалгахгүйгээр хөдөлгөөнд оролцсондоо харамсч, ямар ч шийтгэл хүлээх болно” хэмээжээ.
“A bus-147”-ны гүйцэтгэгч компанийн удирдах зөвлөлөөс эмгэнэл илэрхийлж, амиа алдсан бүх зорчигчийн гэр бүлд 250 мянган ам.долларын нөхөн төлбөр өгөхөө амласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ