Жинхэнэ эр хүн охидыг хулгайлдаггүй
Нигерийн “Адислал” охидын сургуулийн 200 гаруй сурагч охидыг “Боко Харам” бүлэглэлийн хэт даврагчид хулгайлсаныг эсэргүүцэж, Их Британы Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр “CNN” агентлагт ярилцлага өгчээ.
Тэрээр “Жинхэнэ эр хүн охидыг хулгайлдаггүй. Өсвөр насны охидыг хулгайлж, мөнгө олох хэрэгсэлээ болгосон “Боко Харам” бүлэглэлийг Их Британийн ард түмэн болон эрхэмсэг Хатан хааны гэр бүл хүртэл эсэргүүцэж байгаа. Охидыг нэн даруй гэр бүлд нь буцаан өгөхийг шаардаж байна” гэжээ.
Ерөнхий сайд нэвтрүүлгийн үеэр гартаа “Охидыг буцаан өг” гэж бичсэн лоозон барьж, дэлхийн удирдагч нараас “Боко Харам”-д барьцаалагдсан охидыг аврахыг хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ