Барьцаалагдсан охидыг ширэнгэн ойд нууж байгаа гэв

img

Нигерийн Борно мужид байрлах “Адислал” охидын сургуулийн 200 гаруй сурагч охидыг “Боко харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн сарын 16-нд хулгайлсан юм.

Тэгвэл Борно мужийн захирагч Кашим Шеттима хэвлэлийнхэнд барьцаалагдсан охидын талаар шинэ мэдээлэл өгчээ.

Тэрээр “Сураггүй болоод сар болж буй сурагч охидыг харсан хүмүүс энэ сард л гэхэд 20 гаруй бүртгэгдлээ. Иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийнхан мөрдлөгө явуулж эхэлсэн.  Цагдаа болон олон улсын хайгуулийн багийн олж мэдсэнээр, Исламын хэт даврагчид охидыг хил давуулж, Чад, Камерон улс руу хараахандаа гаргаж амжаагүй гэдгийг мөрдлөгийн явцад илэрүүллээ. Тэд охидыг Чибок тосгонтой ойролцоо орших Самбиса ойд нууж байгаа гэдгийг олон гэрч мэдээлсэн” гэжээ.

“Боко Харам” бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд олон улсын чуулга уулзалт зохион байгуулахаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уулзалтад Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонаттан болон хөрш орнуудын албаныхныг оролцуулахаар урьсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzz:
goyo nertei muj bna,bas kamerun gedeg yum
2014-05-12