Д.Батцогтын бүлгээсээ гарах хүсэлтийг УИХ-ын даргад мэдэгджээ
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд ажлын хэсэг гаргасан байна. Хуулийн төслийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаас илүүтэй өөрсдөө гадаад зах зээлээс мөнгө босговол, зээл авах гэсэн байр суурин дээр тус бүлгийн гишүүд нэгджээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2013 оны байдлаар ямар байгаа тухай, Г.Уянга, Д.Тэрбишдагва нарын тойрогтоо ажилласан тухай мэдээлэл зэргийг хуралдаанаар хэлэлцсэн байна. Иргэдээс газар, хөдөлгөөнт эргүүл, хамтын тэтгэвэрийн асуудлаар гишүүдэд санал тавьжээ. Мөн хөдөө орон нутаг зургаан настай хүүхдийг сургуульд суралцахад гэрийнхэнд нь ихээхэн хүндрэл бэрхшээл учирдаг аж. Тиймээс дээрх асуудлаар хуулинд хэрхэн зохицуулалт хийх талаар ярилцсан байна.
а
Д.Батцогт гишүүн "Шударга ёс" эвслийн бүлгээс гаргах хүсэлтээ өгөөд байгаа. Түүний хүсэлтийн талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-ын дарга мэдэгдсэн байна. "Шударга ёс" эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
а
-Д.Батцогт гишүүнийг бүлгээс гарч байгаатай холбогдуулан Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаас нь чөлөөлөх үү? -Аюулгүй байдал, гадаадын бодлогын болон Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороо манай бүлгийн квотод байдаг. Одоогоор Д.Батцогт гишүүнээс энэ талаар санал гаргаагүй байна. Өөрөө энэ тал дээр хувийн зүгээс санаачилвал бид татгалзахгүй.
ө
-Х.Тэмүүжин сайдын асуудлаар байр суурь хэвээрээ юу? -Манай бүлэг өмнөх байр суурин дээрээ байгаа.
ө
-Х.Баттулга сайдын асуудал дээр ямар байр суурь барьж байгаа бол? -Бид энэ асуудлаар хэлэлцээгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ямар асуудлыг шийдэв, юуг нь шийдэж чадсангүй вэ гэдгийг асуух хэрэгтэй. Хүсэлтээ гаргасан албан тушаалтныг чөлөөлөөд явуулах биш ажлын хариуцлагатай нь холбоотой зүйлийг авч хэлэлцдэг байх хэрэгтэй. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад ажлаа өгч байна. Ингэхдээ хүрсэн ололт амжилт,алдаа дутагдлыг нь сонссоны дараа чөлөөлөөд явуулах хэрэгтэй.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ