Кончита Вурст: Сахал намайг алдартай болгосоныг би үгүйсгэхгүй
“Eurovision” 59 дэх удаагийн тэмцээн Данийн Копенгаген хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн ялагчаар Австри улсаас оролцсон Кончита Вурст хэмээх трансжендер оролцогч ялалт байгуулжээ. Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал тавьдгаараа бусад оролцогчдоос онцгой байсан юм. Кончита Вурстээс “CNN” агентлагт ярилцлага авчээ.
ө
Энэ өдрийн мэнд хүргье. Копенгаген хотноо бороо орж, хүйтэн байгаа ч гэлээ “Eurovision” зохион байгууллагдаж буй “Dani” цэнгэлдэх дотор халуун, хэтэрхий халуун байх чинь?
а
Тиймээ. Үнэхээр халуун байна. Таны хэлдгээр хэтэрхий халуун байгаа ч юм уу.
ө
59 дахь удаагийн “Eurovision” тэмцээн буюу Европын хүчирхэг хоолойтонг шалгаруулах наадмын хамгийн өвөрмөц оролцогч бол та байлаа. Ер нь 59 жилийн туршид тань шиг өвөрмөц, нэг үгээр “гайхмаар” оролцогч байсангүй. Таныг “Eurovision”-д эх орноо төлөөлөн оролцоно гэхэд австричууд хоёр хуваагдаж байсныг санаж байна. Мэдээж эх орныхоо нэрийг тэнгэр тултал өргөсөн гайхамшигт оролцогчоо эх орон тань бахархаж байгаа нь тодорхой?
а
Би хүйсээ солиулах мэс засалд орохдоо хэнээс ч зөвшөөрөл авч, айж байгаагүй мөртлөө “Eurovision”-д эх орноо төлөөлж орно гэхэд зүрх минь зогсох шахаж байсан. Найзууд болон хамтран амьдрагч, багш, гэр бүлийн бүх хүмүүсээс саналыг нь сонсч, нууцхан тэднээс дэмжлэг авахыг хүссэн. Тэгэхдээ өнгөрсөн, хар дарсан амьдрал минь яг одоо оддын дор бүжиглэж буй учир энэ бүх муухай дурсамжийг санахыг хүсэхгүй байна. Би эх орон болон итгэлээ бэлэглэсэн бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлж байна. Та бүхнийг бурхан ивээг.
ө
Миний өмнө 1.80 орчим өндөртэй, 70 гаруй кг жинтэй та зогсч байна. Биеийн галбир нь эмэгтэйлэг тэгэхдээ дэндүү өвөрмөц дүр төрх надад, бас үзэгчдэд содон санагдаж байна. Мэдээж та эрэгтэй байхдаа эмэгтэйг илүүд үзэж, амьдралаараа дэнчин тавьж хүйсээ солиулах хагалгаанд орсон нь лавтай. Тэгэхдээ эр хүн шиг өтгөн хар сахлаа ургуулсаар байгаа чинь гайхмаар. Эмэгтэй болохыг хүссэн бол сахалгүй байх хэрэгтэй шүү дээ. Нэг бол үзэгчдийн саналыг авах нэг зальжин арга уу?
а
Би 2010 онд хүйсээ солиулах хагалгаанд орсон. Хагалгааны дараа өөрийгөө толинд харахад ямар үзэсгэлэнтэйгээ мэдэрсэн. Тороо нэхэж буй аалз шиг л жаргалтай байсан. Үнэн. Таны хэлдэг. Би “Eurovision”-ний хамгийн өвөрмөц оролцогч байхыг хүссэн. Тиймээс л би өнгөрсөн амьдралдаа үзэн ядсан сахлаа ургуулах шийдвэрийг гаргасан. Тэгэхдээ миний сахал надад “Eurovision”-ний болор цомийг бэлэглээгүй гэдгийг ухамсарлаарай.
а
Толинд харахдаа өөрийгөө үзэн яддаг уу. Буруу алхам хийсэн гэж?
ө
Үгүй.
а
Сахлаа ургуулсаар байх уу?
а
Бодож л байна. Сахал намайг алдартай болгосоныг би үгүйсгэхгүй.
а
Та финалд “Rise Like A Phoenix” дууг дуулсан. Энэ дууг яагаад сонгох болсон юм бэ. Дууны үг зүрх нь урагдсан эр хүний тухай гардаг?
а
Би бол зүрхээ олон удаа гэмтээж байсан. Мэдээж хутга бариад сийчээгүй нь тодорхой. Сэтгэл гэх зүйл зүрхийг минь байнга л гэмтээсэн. Энэ удаагийн наадамд шүүгч болон үзэгчээр оролцож буй бүх хүмүүсийг дуугаар минь төлөөлүүлэн миний амьдралыг ойлгоосой гэж хүссэн.
а
Та мэдээж, хоолой болон гаднах төрхөөрөө шууд утгаар алдартнуудын эгнээнд шилжлээ. Хэр баяртай байна. Маргаашаас эхэлж та Кончита Вурст гэж дуудуулахгүй 59 дахь удаагийн “Eurovision” тэмцээний ялагч, Австрийн алтан хоолойт Кончита Вурст хэмээн дуудуулах болно?
а
Энэ асуултыг сонсоод би маш их айж байна. Маргаашаас намайг шүүмжлэх, гутаах хүмүүс ямар их болох бол.
а
Та яг одоо хэнийг тэврэхийг хүсч байна?
а
Найз залуугаа чангаас чанга тэврээд уйлахыг хүсч байна.
а
Таны найз залуу сахалд чинь хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
а
Мэдээж хайртай хүнээ эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш хоёрын хооронд байхыг хүсэхгүй шүү дээ.
а
Хэнээс уучлалт гуйхыг хүсч байна?
а
Ээжээсээ. Намайг хүйсээ солиулах мэс засалд орохоор эмнэлгийн орон дээр хэвтэж байхад ээж минь “Би нэг хүүгээ алдлаа” гэж хэлж байсан. Уучлаарай, Ээж ээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ