С.Бямбацогт: АН мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг хууль оруулж ирж байна

img

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монголын нийгмийн 15 хувь нь баян, 35 хувь нь дундаж, үлдсэн нь дунджаас доогуур амьжиргаатай байна. Тиймээс МАН цаашид алтан дунджийг бий болгох бодлого баримталж ажиллана  хэмээн гэж МАН-ын бүлгийн дарга онцолсон.

sa

2014 оны Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн хямралаас хурдан гарах гарц юм. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталсан. Энэ тогтоолыг баталсны дараа хамгийн их хүлээж байсан зүйл бол бизнесийн орчинг сайжруулж, ард түмний амьдрал сайжруулна гэж бодож байсан.  Гэтэл өнгөрсөн хугацаанд ярьж байсан эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээнүүдээс нэг нь ч Төсвийн тодотголд суугаагүй байна. Нэг өдөр л алдвал нэг улирлаар хойшлохоор байгаа тул Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэхээс гадна өөрсдөө бас идэвхжих хэрэгтэй байна. 2014 оны Төсвийн тодотголд эдийн засгийн хямралаас гарах гарцаа суулгахыг сануулсан. Жишээлбэл, төрийн данхайсан бүтэц орж ирсэнгүй. Уг нь данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулах боломж байсан. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан алдаатай тодотголын төслөө эргүүлэн татахыг санал болгож байна" гэв.

sa

МАН-ын бүлэг хуралдаж хэлэлцсэн өөр нэг асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын дэвшүүлж байсан санал нь өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуультай зөрчилдөж байна. Тухайлбал, Улсын төсвийн ордод хайгуул хийсэн ордын Монголын талын эзэмших хэмжээ 51 хувь, зарим ордуудыг ард түмний мэдэлд байлгана гэж байсан боловч эсрэгээрээ ажиллаж байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулсан хэрэг биш, одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг муу болгосон төсөл гэж МАН-ын бүлгийн дарга хэллээ.

as

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг хууль оруулж ирж байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө уучлалт гуйж, одоогийн хуулиа хэрэгжүүлэх ёстой.  Ер нь бол хөрөнгө оруулагчид тогтвортой, тодорхой орчин хүсч байгаа. 34 хүртэл, 51 хувь хүртэлх гэдэг нь хэд ч байж болох, наймаалцахаар оруулж ирсэн нь хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа учраас энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулахдаа албан тушаалтнуудын оролцоог тодорхой болгох ёстой. Засгийн газраас өргөн барьсан дээрх хуулийн төсөлд тодорхой бус, ойлгомжгүй заалт олон байгаагаас гадна сонгуулийн үеийн амлалтынхаа эсрэг чиглэсэн  зүйл их байна. Тодруулбал, хайгуулын лицензийг нээлттэй болгоно гэж байгаа ч алийг нь концесс болон дуудлага худалдаагаар өгөх эсэх нь тодорхойгүй гэх мэт засч залруулах шаардлагатай олон зүйл байна.

Мөн тус хуульд тусгагдсан "Төсвийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалт байсан ч 51 хүртэл, 34 хүртэл гэж өөрчилсөн байна. Энэ нь тодорхойгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Үүний цаана өнөөдөр стратегийн ач холбогдолтой орд газруудад Монголын төрийн эзэмшиж  буй хувийг бүдгэрүүлэх, хувь эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын хувийг хүчээр авах, тусгай хамгаалалтай газарт олборлолт хийж магадгүй гэсэн хардалд байна” гэлээ.

й

Тиймээс тус заалтуудыг тодорхой болгож өөрчлөхын тулд УИХ-аар нухацтай хэлэлцэх ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн байна. Мөн Хилийн зурваст, Тусгай хамгаалалтай газар нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг УИХ хэлэлцэх ёстой гэсэн хуулийн заалтыг өөрчилж Засгийн газарт эрх мэдлийг нь шилжүүлж байгааг эсэргүүцэж байна гэв. Энэ нь УИХ-ын бүрэн эрхт халдсан үйлдэл гэж тус бүлгээс үзэж байгаа аж. Тиймээс МАН-ын бүлгээс АН болон Шударга ёс эвлсийн бүлэгт  хэд, хэдэн шаардлагыг тавьж байгаагаа энэ үеэр дуулгалаа.

1. Сонгуулийн үед тавьж байсан амлалтандаа нийцүүлж ажиллах. 2. Хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг муутгахгүй байх 3. Ашигт малтмалтын салбарт баримтлах улс төр эдийн засаг, эрх зүйн бодлогыг тогтвортой байлгах чиглэлээр бодлого баримтлах 4. Төрийн захиргаа түшмэдийн оролцоог багасгах зэрэг шаардлагыг тависан юм.

й

Мөн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахдаа нийгмийн эмзэг бүлгийн иргэд рүүгээ чиглэсэн саналыг оруулж ирэх болон цалинг тодорхой хувиар нэмэх зэргийг асуудлыг тусгаагүй байна. Тиймээс бүхэлдээ алдаатай хууль болсон хэмээн үзэж тус хуулийг эргүүлэн татахыг МАН-ын бүлгээс шаардав.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бямбацогт зөв ярьж байна нэг нам хэсэг бүлэг этгээдүүдийг сохор хүн шиг дагаж мал шиг юмыг ялгаж хардаггүй хараар хардаг тэнгүүд намчирхаж чамирхахаа болиул яасан юм бэ
2014-05-13
zochinnzzzochinaraaazzzzaakzochin:
byambatsogt hezee iim uhaantai bolchihoov.ta nar urd umnu ard tumnee huurch teneguud gej bodoj bsan tiim baisangui geed ushirhuud bgaa yum uu.ene humuus songuulid amalsnaa hiihgui tegeed uur yu hiine gej.ta nar shig yu ch hiihgui hot gej hogtoigoo huglursun hun haraad nud baysgah yu ch baihgui zuvhun ta nariin barisan undur barilga l bsan .odoo hot arai deer bolson.tanai man yu hiisen gej idej idej songuuliin udur yarch sandarch ard tumniig huurch heden tugrug taraasan ter chine odoo balag ni arilahgui bgaa gej oilgoj bna.harin ed nar chine songuulid amalsnaa shuud hiigeed yavj bhad bitgii saad bolj uhaantai tsarail za.
2014-05-12
baga menget:
baga menget gj sonin hun bh yum daa, ichih bulchirhai gj bna uu? tengerees buugaad irsen hun shig yum yarih yuma
2014-05-12
.....:
ан иргэд биднийг улаан цайм хуурсаар байна.
2014-05-12
ard ard:
hamgiin zuv shiidel bol parliament nen darui tarah heregtei, hulgaich luivrchdaas burdsen zasgiin gazar uter turgen ogtsroh heregtei!!! amerikiin sanal luivarddag mashinaar bish ard tumnii hyanalt ni dor songuuliig yavulj ali boloh ner tsever gadaad bolon dotoodod undur bolovsrol ezemshsen zaluusig songoj olon niitin hyanalttai shudarga turiig bii bolgoh heregtei!! neree zuv bichij chadahgui baij said hiij bgaa jonhuu battulga, ulaan luivarchin lu bold bayartsogt geed 76-g bugdiig ni huliig ni gozolzuulaad ach!!!!!!!!!manan arilj tenger ongoih boltugai!!!!!!!!! mongoliin turiig shudarga, erdem bolovsroltoi zaluu ue udirdah boltugai!!!!!!!!!
2014-05-12
zochin:
mongoliin 1000 shildeg suragchiig tuuhii hooloor undalj heer huduu ydraaj. batlamj zuragiig ni uguhgui hohirooj baina bolowsrol shinjleh uhaanii yam yu hiij bainaa
2014-05-12
irgen:
er n bol ene mangaruud l uul uurhaigaas urdchilgaa avch songuulid tsatssanaas bolj ediin zasag muu baigaa sh dee, odoo l neg ih uhaantai tsarailah um, umnuh aldaagaa martaj bolohgui sh dee
2014-05-12