Байраа сонгох дугаар олгож эхэллээ
ТОСК-иос "Буянт- Ухаа 1" хорооллоос байр авах эрхтэй болсон иргэдэд өнөөдрөөс эхлэн байр сонгох дугаар олгож байна. ТОСК-иос уг дугаарыг авснаар заасан өдөр, цагт байраа сонгох аж. Байраа сонгосны дараа урьдчилгаа 30 хувиа төлөхөд 10 хоногийн хугацаа өгөх аж. Энэ хугацаанд багтаж урьдчилгаа төлбөрөө төлж амжихгүй бол байрны сонголт нь автоматаар устгагдах юм байна.
а
Гэхдээ "Буянт Ухаа 1" хороололд байр авах иргэдэд нийт 60 хоногийн хугацаа олгож байгаа. Хэрэв энэ хугацаандаа урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийн асуудлаа шийдэж чадахгүй бол байр авах эрхээ баталгаажуулсан сугалаа нь автоматаар хүчингүй болох гэнэ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ