“Манчестер Сити” түрүүлэв

img

Өчигдөр Английн “Премьер лиг”-ийн 2013-2014 оны улирал өндөрлөж, аварга баг тодорсон тухай www.dailymail.co.uk  мэдээллээ. Багууд тус бүр 38 тойргийн тоглолт хийсний дараа “Манчестер Сити” 86 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж, энэ улирлын аваргаар тодорчээ. “Манчестер Сити” багийнхан нийт 38 тоглолтоос 27 хожиж, зургаа тэнцэж, тав хожигджээ.

Тэд “Премьер лиг”-ийн  сүүлийн тойрогт өөрсдийн “Etihad” цэнгэлдэхдээ “Вестхэм” багийг хүлээн авч 2:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ. Ялалтын гоолыг Самир Насри болон багийн ахлагч Винсент Компани нар оруулсанаар  “Премьер лиг”-ийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа ийнхүү хүртжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
goyo haragdaj baina shuu. amjilt husie
2014-05-12