Төгрөгийн ханш жилийн өмнөхөөс 25.9 хувиар суларчээ

img

Манай улсын эдийн засгийн байдал улам хүндэрч буй нь хэд хэдэн статистик мэдээллээс харж болохоор байна. Өнөөдөр Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан 2014 оны 4 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын мэдээгээр Хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци өнгөрсөн сард 3 дугаар сарынхаа 1 хувиар өсчээ. Харин оны эхэнтэй харьцуулахад инфляци 4.6 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 12.3 хувиар өсчээ. Инфляци ийнхүү өмнөх сараасаа өсөхөд хүнсний бараа, ундаа усны үнэ 2.1 хувь, хувцас бөс бараа, гутлын үнэ 0.7 хувиар, тээвэр 0.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.

ө

Түүнчлэн ам.долларын ханш өнгөрсөн сард дунджаар 1784 төгрөгтэй тэнцэж байсан нь төгрөгийн ханшийг 3 дугаар сарынхаас 0.7 хувь, жилийн өмнөхөөс 25.9 хувиар сулруулжээ.

а

Чанаргүй зээл жилийн өмнөхөөс 98.3 хувиар өсөв

а

Эдийн засгийн хүндрэл даамжирч буй бас нэгэн жишээ нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өсч буйгаас харж болохоор байна. Аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 4 дүгээр сарын байдлаар 11 их наяд 737.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараасаа 356.8 тэрбум төгрөг буюу 3.1 их наяд төгрөгөөр, жилийн өмнөхөөс 3 их наяд 966.7 тэрбум төгрөг буюу 51 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тэгвэл нийт өрийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн зээлийн өр 299 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь 3 дугаар сараасаа 19.4 тэрбум төгрөгөөр, жилийн өмнөхөөс 188.1 тэрбум төгрөг буюу 2.7 дахин өссөнийг ҮСХ-ны мэдээлэлд дурджээ.

а

Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 4 дүгээр сарын эцэст 616.2 тэрбум төгрөг болж сарын өмнөхөөс 21.7 тэрбум төгрөгөөр, жилийн өмнөхөөс 305.4 тэрбум төгрөг буюу 98.3 хувиар өссөн байна.

а

Төмөр замын тээврийн орлого 7.7 сая төгрөгөөр буурчээ

а

Төмөр замын болон агаарын тээврийн ачаа тээвэрлэлт, зорчигчдын тоо мөн л өнгөрсөн сард буурсан үзүүлэлттэй гарлаа. Тодруулбал, төмөр замын тээврээр 4 дүгээр сард тээсэн ачаа өмнөх сараасаа 218.2 мянган тонноор буюу 3.4 хувиар буурчээ. Зочигчдын тоо ч мөн адил 3 дугаар сартай харьцуулахад 133.8 мянган хүнээр буюу 11 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Иймээс төмөр замын тээврийн салбарын орлого 122.8 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөсөө 7.7 сая төгрөгөөр буурав.

а

Агаарын тээврийн салбарын тухайд жилийн өмнөхөөс тээсэн ачааны хэмжээ 69.9 тонноор буюу 6.1 хувиар, зорчигчдын тоо 14.9 мянган хүн буюу 6.9 хувиар буурсан байна.

а

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sembii:
an oluulaa bvr oluulaa mash xurdan ogtsoroochee
2014-05-13
ardchilsan yurunhiilugch geluu mongoliin urid 3 yurunhiilugch komunistuud baisan umuu:
hen ch elbegdorj altanhuyag ardchilsan namiin unen jinhene nuur tsarai turh chadwariig olj harsanguiyu. altanhuyag bol bid saihan amidarj baina statistik uzuulelteer ussun baina geel bainga oriloostoi baigaa elbegdorj ardchilsan yurunhiilugch anh udaa ch geh shig uhaalag tur geh met ene humuusiin hamgiin sain chaddag zuil bol jujigleh hudlaa yarih luiwardah.. luiwardaj baisan tuuh bii ternees bolood unuugiin oligarhuud bii bolson bas ted ardchilsan namd dahin yaj lobbi luiwaraa hiih we geed baij baidag. bas martah shahlaa ta chin neere ungursun hugatsaand yamarch hulbumbugiin bagaas iluu l demjeed baisan biluu tedentei hamt uurchilj bas shinechilluu haha za za songolt tani mergen baisan gej naidyaaa
2014-05-12
zoljargaliig:
mongol banknii udirdlagiig solih heregtei
2014-05-12
ц.алтай:
үндсэн ажлаа хийж чадахгүй монгол банкны удирдлагуудыг өөрчлөх чадваргүй улсын их хурал хөөрхийлөлтэй. энэ их эрх дархтай золжаргал ах жаргалсайхан нар нь монгол төрд ард түмэнд их л халгаатай хорлонтой улс юм даа. энэ хүний удирдлагын үед монголчууд гадны валютын дарлалд улам гүнзгий орж ахынх нь үед гадныханд 4 тонн алтаа үнэн худлыг нь мэдэх аргагүй байдалд гадагш гаргаж алдсан. ийм л хар энергитэй улс. бид их азгүй ч гэмээр улс юм даа. дээрэлхүүлж ядуураад л сууж байдаг
2014-05-12
fjklö:
arai ch dee 25 % gej uneheer aimaar too bna. ediin zasagchid gej bdaggui yum uu ene ulsad
2014-05-12
uuka:
amidral arai bish bolood bn.orlogo hiihgvi odorjin goliij suuj bn.erh barigchidaa ard tvmen chini elgeeree hebteh vldleee
2014-05-12
tomor zamiinhand:
zamiin uud dahi ajildaa anhaaral handuulahgui bol bur bagasna hagas untlagiin vagonoo
2014-05-12
ard ard:
hamgiin zuv shiidel bol parliament nen darui tarah heregtei, hulgaich luivrchdaas burdsen zasgiin gazar uter turgen ogtsroh heregtei!!! amerikiin sanal luivarddag mashinaar bish ard tumnii hyanalt ni dor songuuliig yavulj ali boloh ner tsever gadaad bolon dotoodod undur bolovsrol ezemshsen zaluusig songoj olon niitin hyanalttai shudarga turiig bii bolgoh heregtei!! neree zuv bichij chadahgui baij said hiij bgaa jonhuu battulga, ulaan luivarchin lu bold bayartsogt geed 76-g bugdiig ni huliig ni gozolzuulaad ach!!!!!!!!!manan arilj tenger ongoih boltugai!!!!!!!!! mongoliin turiig shudarga, erdem bolovsroltoi zaluu ue udirdah boltugai!!!!!!!!!
2014-05-12
зочин:
миний мөнгө 25% унаж миний амьдрал 20% доошиллоо.ийм зг , төр гэж байдаг юм уу ан энэ зг аа солиоч дээ. эсвэл 50% унагаж өөрсдөө хөөгдмөөөр ёайгаа юм ууу
2014-05-12