“Дархан-Импекс” ХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасав
Санхүүгийн зохицуулах хорооны 113 дугаар тоот тогтоол, Монголын Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журм”-ын 58, 59.1 дүгээр заалтын дагуу “Дархан-Импекс” ХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасчээ. Тодруулбал, дээрх тогтоолуудыг болон тус компанийн бүртгэлийн тайланг үндэслэн МХБ-ийн гүйцэтгэх захирал 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 65 тоот тушаал гаргаж, ийнхүү “Дархан-Импекс” ХК-ийн 668 мянга 572 ширхэг хувьцааг бүртгэлээс хассан байна.
а
Ингэснээр “Дархан Импекс” хувьцаат компанийн хэлбэрээр өөрчилж, ХХК болж буй аж. Мөн тус компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцааг 401 төгрөг 67 мөнгөөр үнэлэн, мөнгийг нь буцаан олгох юм байна.
а
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ