Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг устгаж, гурван сая төгрөгөөр торгожээ

img

Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газраас тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний 15 аж ахуй нэгжийн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.

ө

Шалгалтын явцад ихэнх худалдаа үйлчилгээний газар хугацаа нь дууссан  бүтээгдэхүүн зарж байсан, дотоодын үйлдвэрлэгчид гурав хоног хадгалах бүтээгдэхүүний шошгон дээр 5-7 хоног хадгална гэж бичээд худалдаалж байсан нь илэрчээ. Мөн хурдан мууддаг 10 нэр төрлийн 29 бүтээгдэхүүнийг устгасан ба 400 гаруй мянган төгрөгийн хиамыг газар дээр нь устгалд оруулжээ. Зөрчил гаргасан аж ахуй нэгжийг гурван сая төгрөгөөр торгосон аж.

ө

Түүнчлэн шалгалтаар бараа бүтээгдэхүүний шошгын зөрчлүүд илэрчээ. Дотоодын үйлдвэрлэгчид англи, монгол, орос хэлээр шошгын мэдээллээ гаргах ёстой байна. Гэтэл зарим бүтээгдэхүүн шошгогүй эсвэл нэг орны хэлээр гарсан зэрэг зөрчилтэй байжээ. Харин гадаадаас импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний шошгон дээр  импортлогч компани нь өөрийн орны хэлээр нэмэлт мэдээлэл наах шаардлагатай. Монгол хэлээр нэмэлт тайлбар наагаагүй тохиолдолд импортлогч компанид хуулийн дагуу торгууль ногдуулдаг байна.

ө

Тухайн бүтээгдэхүүний шошгон дээр орц найрлага, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо, ширхэг, хадгалах хугацаа, нөхцөл, гаж нөлөө зэрэг нь хамгийн хэрэгтэй мэдээлэл байдаг.  Худалдан авагч нь энэ мэдээллийг өөрийн орны хэлээр авах ёстой байдаг аж. Бараа бүтээгдэхүүний шошго шаардлага хангаагүй болон бүтээгдэхүүнийг буцаан татаагүй тохиолдолд аж ахуй нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй, албан тушаалтныг 30 дахин, иргэнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог тухай албан хүн хэлсэн.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ мон вурст гэдэг хиам бн.одоо нэр цэвэр үлдсэн нь хатан сүйх, мөнхийн болор, очир дагинас нар байх шив дэ.
2014-05-14
anuu:
merkuryd bas mash ih hugatsaa n duussan mun standart tailbargui hunsnii buteegdehuun mash ih bdag zarim n muudsan ch bdah ene zahiig sain shalgamaar bna
2014-05-14
zochii:
hairan hiam usgasnii orond olsgolon gudamjnii nohoind ogchihgyi.
2014-05-12
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет холбоо барих хаяг: tamir46@bk.r u
2014-05-12
shudarga:
trast hiamnii neriin baraanii delguur bayan zurkh duurgiin 25 r horoond bdg delguur ni bnga hugatsaa ji bichigdeegui hiam zarah utm shalgaad uguu chh
2014-05-12
09454545:
makro ediin zasag hogjoogui baihaar ingej bain
2014-05-12