М.Тогтохжаргал МУСТА боллоо
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин М.Тогтохжаргал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
ө
Тэрбээр УДЭТ-аас хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн дөрөв дэх уран бүтээл Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Өчигдөр” сонгодог жүжгийн гол дүр Сарад хувилсан юм.
ө
Түүнд “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжгийн хаалтын тоглолтын үеэр шагналыг нь гардуулсан байна. Жүжигчин М.Тогтохжаргал “Хайрын виз”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Дон Кихот” зэрэг драмын жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ