Улаанбаатарт 6 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг малчид, ард иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
g
Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг. Алтайн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
g
Улаанбаатар хотод үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ