Захиалга маргаашнаас эхэлнэ

img

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг техникийн захуудыг нүүлгэж, хотын захад нэгдсэн худалдааны төв буюу Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт Авто худалдааны цогцолбор байгуулахаар болсон. Тэгвэл энэ цогцолборт талбай эзэмших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгыг маргаашнаас авч эхлэх нь. Захиалга энэ сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх сарын хоёрноос эзэмшлийн гэрээ байгуулж эхлэх аж.

ө

Цогцолбор хүнд даацын машин, жижиг тэрэг, жийп гэсэн ангилалтай. Жижиг тэрэг, жийпний зогсоол 18 метр квадрат байх бөгөөд дөрвөн сая төгрөгийн төлбөртэй байх юм. Харин хүнд даацын машинд зориулагдсан 72 метр квадрат талбайг есөн сая төгрөгийн үнэлгээтэй байхаар тооцжээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ