Өнөөдөр болох үйл явдлын тойм
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд
g
08:00-13:00 цагт “Эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд болох ХАХНХЯ ЭМЯ, БШУЯ, УИХ-ын ТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд, ТББ-уудын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцоно.
f
Төрийн ордны Их танхимд
f
09:00-12:00 цагт “Танд ямар бэрхшээл байна вэ” ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно. Чуулга уулзалтад холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцохоос гадна Нарантуул, Хархорин зэрэг захуудад үйл ажиллагаа явуулдаг иргэд, жижиг бизнес эрхэлдэг иргэд оролцоно.
f
Чингисийн талбайд
g
10:00-13:00 цагт 1930, 1940 оны улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхэд УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Л.Цог нарыг уулзахыг шаардаж суулт хийнэ. /95887126/
f
Хэвлэлийн хүрээлэнд
g
11:00 цагт “Эрүүдэн шүүхийг зогсооё даян дэлхийн кампанит ажил” эхэлж байгаатай холбогдуулан Эмнести Интернэшнл байгууллагаас хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
g
14:00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулан Үндэсний Статистикийн хорооноос "Инфляцийг ингэж тооцдог" сургалтыг зохион байгуулна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дүр зураг 2014 оны эхний 4 сарын байдлаар буюу хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та бүхэн эндээс сонсох болно.
g
Монголын хүүхдийн ордонд
g
12:00 цагт комикс, дижитал-арт зураач Б.Цолмонбаярын "МӨНГӨН МОД 2014" үзэсгэлэнгийн нээлт болно.
MN мэдээллийн төвд
g
11.00 БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсны хэлмэгдсэн тухай баримтат кино болон 100 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлнэ.
g
12.00 “ICE Mongolia-2014” олон улсын барилгын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Үзэсгэлэнгийн үеэр худалдан авсан барилгын материал болон орон сууц 10 хүртэл хувь хямдрах боломжтой аж.
g
12.30 Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
g
13.00 Монголын төмөр замын ҮЭХ-ноос төмөр замын царигийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
g
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ