Замын цагдааг дайрчээ
Өчигдөр 17.30 цагийн үед хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг дайрсан хэрэг гарчээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ХӨСҮТ-ийн зүүн талын уулзварт хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг дайрсан байна. Уг хэргийг Замын цагдаагаас газраас шалгахад мөргөсөн машины тормоз ажилладагггүй байсан нь тогтоогджээ. Харин мөргүүлсэн цагдаагийн албан хаагчийн биеийн байдал гайгүй байгаа ч ташаа орчмоор гэмтсэн байж болзошгүй учраас нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.
х
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ