“Боко Харам” солилцоо хийхийг хүсэв
Борно мужид байрлах “Адислал” охидын сургуулийн 200 гаруй сурагч охидыг “Боко харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн сарын 14-нд хулгайлсан юм. Тэгвэл өчигдөр тус бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекаугийн 12 минутын видео бичлэгийг Засгийн газар болон хулгайлагдсан охидын гэр бүлд өгсөн байна. Тус бичлэгт сурагч охид нэг нэгээрээ босч, гэр бүл болон цагдаа нарыг хайхгүй байхыг сануулаад “Бид өөрсдөө хүсч “Боко Харам” бүлэглэлийн дайчдыг дагаж явсан. Агуу удирдагч Абубакар Шекаугийн тусламжтай 70 охин хүнтэй гэрлэж, сайхан амьдрахаар хилийн дээс алхав. Бид удахгүй тэдний ардаас явах болно” гэж хэлж байжээ.
1
Абубакар Шекауг бичлэгийн төгсгөлд “Охидууд биднээс өөрсдөө гуйсан. Хэрвээ хуримаа хийгээгүй 130 охиныг аврахыг хүсч байгаа бол өнгөрсөн онд цагдаагийнханд баригдсан “Боко Харам”-ын дайчдыг сулла. Мөн АНУ-ын холбооны мөрдөх товчоотой хамтарсан тохиолдолд охидыг эртний ёсоор цовдлох болно” гэжээ.
Засгийн газраас видео бичлэгийг хүлээн авсны дараа “Тэдний шаардлагыг биелүүлэх ямар ч боломжгүй” гэжээ. Одоо шоронд хоригдож буй “Боко Харам”-ын дайчид нь хүчин, хүн амины хэрэгт холбогдсон онц ноцтой гэмт хэрэгтнүүд байгаа гэнэ. Харин холбооны мөрдөх товчоо Нигерийн Засгийн газраас шийдвэр гарах хүртэл аврах ажиллагааг түр хугацаанд зогсоохоор болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ