Хүүхдийн автобус стандарттай боллоо

img

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Ерөнхий боловсролын 45 сургууль 122 автобусаар 4620 хүүхдийг тээвэрлэж байна. Тэгвэл тэдэнд зориулсан шинэ стандартыг боловсруулан гаргажээ. Зам, тээврийн яам, нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаарддага” стандарт боловсруулж, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр баталгаажуулсан байна.
а
Стандартад хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн байхаар зааж өгсөн байна. Мөн тээвэрлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагатай хүүхэд тээвэрлэх гэрээ байгуулсан байхыг стандартчилж өгчээ.
а
В.Бат
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ