Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 105.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 4 сард 1 их наяд 675.8 тэрбум төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх зээлийн нийт хэмжээ 1 их наяд 781.5 тэрбум төгрөг болжээ. Иймд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 105.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Төсвийн орлогыг бүрдүүлэгч татварын нийт орлого жилийн өмнөхөөс 17.3 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар нэмэгджээ. Харин эргэн төлөгдөх зээлийн нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 328.1 тэрбум төгрөг буюу 22.6 хувиар өссөн аж. Зарлага ийнхүү өсөхөд бараа үйлчилгээний зардал, зээлийн үйлчилгээний төлбөр, татаас, шилжүүлгийн зардал, хөрөнгийн зардал зэрэг өссөн нь нөлөөлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ