Төөрч, машин нь цасанд суусан иргэдийг аварчээ
Өнгөрсөн хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 4, гал түймрийн зөрчлийн 4, шар усны үерийн 1, эрэн хайх аврах ажиллагааны 1 дуудлага ирж аврагч гал сөнөөгчид шуурхай ажилласан байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн 24 дүгээр байранд цайны газрын хийн түлш алдагдаж байна дуудлагыг 07:14 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад “Хүслэн” цайны газрын хийн түлшний бортгоноос хийн түлш алдагдаж байсныг иргэд аюулгүй болгосон байсан.
5
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:58 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 3 метр хашаа шатаж байсныг РЛО ашиглан унтраасан.
Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31 дугаар байрны 2 дугаар орцонд утаа тархсан байна гэсэн дуудлагыг 15:32 цагт өгснөөр Аврах гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад уг орцны суурийн давхарт хог шатаж байсныг унтраасан.
5
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13Б байрны 2 дугаар орцонд утаа тархсан байна гэсэн дуудлагыг 19:12 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад уг орцны 4 давхарт хог шатаж унтарсан байсан.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Төгөл амралтын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:14 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэрийн бүрээс шатаж байсныг унтраасан.
5
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун урд авто зам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 01:01 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад Аксент загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэрээ хэлээгүй 02:45 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 7х5 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна.
5
Мөн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжинд үерийн ус орж гэр усанд автсан байна гэсэн дуудлагыг 19:53 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 8 алба хаагч хүрэлцэн очиход Нарангийн 6 дугаар гудамжинд иргэн Г, Ж нарын гэр усанд автсан байсныг эксковатороор үерийн шуудууг сэргээн усыг зайлуулах арга хэмжээ авч ажиллажээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант хотхоноос Улаанбаатар орохоор гарсан хоёр иргэн машинтайгаа Шижирийн даваа орчимд төөрч цасанд суулаа гэсэн дуудлагыг 20:41 цагт өгснөөр Эрэн хийх аврах шуурхай салбарын тасгийг гарган эрлийн ажиллагаа зохион байгуулах явцад аврагчдын автомашин цасанд цааш явах боломжгүй болсон тул эрлийн ажиллагааг цаг алдалгүй явганаар хийж Шижирийн давааны ар орчмоос 30 настай эрэгтэй Д, 25 настай , эрэгтэй Г нар төөрч машин нь цасанд суусан байсныг эсэн мэнд байхад нь олсон.
5
Иймд ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, баталгаатай зам гүүрээр зорчихыг НОБГ-аас анхаарууллаа. Түүнчлэн ихэнх нутгаар сэрүүсч, цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, зам давааны нөхцөл байдлыг үнэлэх, салхи шуургатай үед замд гарахгүй байх, автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад байна. Зайлшгүй тохиолдолд замд гарах тохиолдолд дулаан хувцаслах, шатахууны нөөцтэй явах, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган зорчихыг анхаарууллаа.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ