Оюутнуудын шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

img

СУИС-ийн  Дүрслэх урлагийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд сурсан, мэдсэнээ тайлагнаж байна. Тэд шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээ Blue Moon арт галлерейд дэлгээд байна. Уг үзэсгэлэнд уран болон зураасан зураг, баримал, монументаль уран зураг, чимэглэх уран зураг,  монгол зураг, уран дархан, керамик урлаг, хувцас дизайн зэрэг чиглэлийн бүтээлүүд тавигджээ. Энд төгсөх ангийн 86 оюутны 100 шилдэг бүтээл дэлгэгдээд байгаа аж. Үзэсгэлэн баасан гариг хүртэл олны хүртээл болно.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ