Кейт Миддилтон хулгайлагдсан охидыг суллахыг шаардав

img

Их Британий гүнгийн ахайтан Кейт Миддилтон Нигерийн хэт даврагч “Боко Харам”-ын дайчдад хулгайлагдсан сурагч охидыг суллахыг шаардаж, мэдэгдэл хийсэн тухай “Yahoo.com” мэдээллээ. Тэрбээр өчигдөр Гринвич дэх Плацентийн ордонд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Юсафзай Малала охиноос захиа хүлээн авсанаа мэдэгджээ.

Гүнгийн ахайтан “Малала чамд талархлаа илэрхийлж байна. Чиний бичсэн тусламжийн захиаг хүлээн авлаа. Захианд бичигдсэн Нигерийн “Адислал” сургуулийн сурагч охидыг хулгайлсан “Боко Харам” бүлэглэлийг нэн даруй бууж өгөхийг шаардаж байна. XXI зуунд ямар ч улсын эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болохыг эсэргүүцэж байна. Тиймээс нэн даруй суллаж, гэр бүлд нь буцаан өгч, уучлалт гуйх хэрэгтэй” гэжээ.

Малала энэ сарын 9-нд дэлхийн хүчирхэг эмэгтэйчүүдээс хулгайлагдсан охидыг аврахыг хүсч захиа явуулсан билээ. Тус захиаг хүлээн авсанаа АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама мэдэгдэж, “Охидыг сулла” хөдөлгөөнд нэгдсэнээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
nuurendeeree hoorhii geed tsaanaa yamar ih bayrlaj ineej bga boloo. tiimdee ch tserguud ni dandaa huchin hiij huuhed emegteichuudiig ni alj bn.
2014-05-13
adfббө:
би ч гэсэн бас шаардаж байна. сонсож байна уу намайг, хүмүүс ээ. тэр хар африкийн сармагчингууд намайг сонсож байна уу. бууж өгөхгүй бол гэнгисийн хөх хошногот би та хэдийг будаа болгоно шүү.
2014-05-13