Эгчийг нь хуурсан хэмээн Жэй-Зиг зоджээ
Өнгөрсөн амралтын өдөр “Met Gala” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дуучин Бейонсигийн дүү Соланж Ноулз реппер Жэй-Зитэй цахилгаан шатан дотор зодолдож буй дүрс бичлэгийг “TMZ” сайтыхан олон нийтэд цацаж, сенсаци тарьсан юм. Энэ бүх дуулианы дараа Реппер залуу “Twitter” хуудастаа “Гэр бүлийн хэрүүл зодооноор төгссөнд харамсч байна. Эмэгтэйчүүд үнэхээр аюултай юмаа. Одоо ойлгож байх шиг. Хүмүүсээ гэр бүлийн асуудалд минь анхаарлаа хандуулах нь надад тухгүй байна” хэмээн жиргэжээ.
Хүмүүс Жэй-Зигээс ямар шалтгаанаас болж Соланж уурлахад хүрсэнийг асуухад тэрбээр “Бид бүгдээрээ согтуу байсан. Юу ч санахгүй байна. Тэгэхдээ Соланж намайг Бейонсиг хуурсан гээд л орилоод байсан” гэжээ. Жэй-Зи, Соланж хоёрын зодолдож буй бичлэгийг ганцхан өдрийн дотор 15 сая хүн үзсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
w Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ