Обамаг гутаан доромжлох болжээ
Хойд Солонгосын төрийн мэдлийн “kcna.co.jp” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг гутаан доромжилсон өнгө аястай мэдээ мэдээлэл байнга цацах болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. “Yonhapnews”-ийн мэдээлсэнээр, “KCNA” агентлаг өчигдөр Ерөнхийлөгчийг “Хар өнгөтэй сармагчин, ширэнгэн ой руугаа яв” хэмээх гарчигтай нийтлэл гаргаж, “АНУ Хойд Солонгостой нэг дэлхийд хамт байхыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Тэгвэл өнөөдөр Обамаг дахин арьс өнгөөр доромжилж барахгүй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэтэй амрагийн холбоотой хэмээн бичиж, удирдагч Ким Чен Уныг заналхийлэхгүй байхыг анхааруулсан байна. Энэ бүх гутаан доромжилсан өнгө аястай мэдээ мэдээллийн эсрэг Цагаан ордон гомдол гаргахаа мэдэгдэж “Арчаагүй аргаар анхаарлыг төвд орохгүй байхыг Ким Чен Ун”-аас хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ