Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж байна

img

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөрийн яам хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Танд ямар бэрхшээл байна” сэдвийн дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулга уулзалтад оролцож “Бизнес эрхлэхэд олон саад, төвөг бэрхшээл учирдаг. Энэ тухайгаа бүсгүйчүүд та бүхэн энэ чуулганаараа сайн хэлж яриарай. Засгийн газар иргэдээ сонсч, асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Та бүхний хэлж ярьсан санал хүсэлтүүд асуудлыг шийдвэрлэх, нөхцөл боломжийг сайжруулах хууль, тогтоол шийдвэр болж гарна гэдэгт итгэлтэй байна.  Бэрхшээл саадыг засч залруулах, бизнес эрхлэх орчин нөхцөлийг сайжруулахын төлөө цаашид ч та бүхнийг сонсч, дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийллээ.

а

Жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх  аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгох хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ. Мөн Засгийн газраас импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх хугацааг  хоёр жил буюу 2016 оныг дуустал мөрдөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа билээ.

а

Чуулга уулзалт үргэлжилж байна.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ