“ОРЧЛОН" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
Монгол Улсад Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг бага, дунд, ахлах ангид босоо шатлалаар нь анхлан хэрэгжүүлсэн "Орчлон" олон улсын сургууль нь Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, оюуны өндөр чадвартай, авьяаслаг, хөдөлмөрч сурагчдыг дэмжих зорилгоор “ОРЧЛОН" тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд YI-IX ангид суралцах нийт 15 сурагчийг шалгаруулан, сургууль төгстөл нь сургалтын төлбөрийн 100% тэтгэлэгт хамруулах аж. Харин тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид доорх шаардлагыг хангасан байх ёстой юм байна.
5
• Бүх хичээлийн үнэлгээ 90% А буюу түүнээс дээш байх
5
• Дүүрэг, нийслэл, улсын хэмжээний болон олон улсын хэмжээний олимпиад, уралдаанд өндөр амжилт гаргасан
5
• Бие даан суралцах арга барил эзэмшсэн
5
• Олон нийтийн болон хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог, хамт олонч, бусдад үлгэр дуурайл болохуйц төлөвшлийн зөв хандлагатай
5
• Сургалтын төлбөрийн дэмжлэг авах шаардлагатай гэсэн шаардлагыг тавьжээ. Энэхүү шаардлагуудыг хангасан сурагчид 2014 оны 5 дугаар сарын 13-наас 20-ны хооронд Орчлон сургууль дээр ирж, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад оролцох анкетыг бөглөх юм байна. Харин бүртгүүлэхээр ирэхдээ хувийн амжилтын батламж, холбогдох бусад бичиг баримтыг авч ирэх бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг Орчлон сургуулийн дансанд тушаах аж.
55
Бүртгүүлсэн сурагчдыг 2014 оны 5 дугаар сарын 24-нөөс 28-ны хооронд хоёр үе шаттай шалгаруулалтад оролцуулж, нийлбэр дүнгээр сонгон шалгаруулалт хийнэ. Ингэхдээ энэ сарын 24-ний өдөр Y-YI анги, YII-YIII ангийн сурагчид гэсэн ангиллаар Монгол хэл, Англи хэл, Англи хэл Математик, Математик Физикийн хичээлийн шалгалтуудыг өгнө. Нэгдүгээр шатанд тэнцсэн сурагчдыг II шатанд тодорхой сэдвээр эссе бичүүлж, ярилцлаганд оруулах аж.
5
Харин сонгон шалгаруулалтын дүнг 5 дугаар сарын 30-ны өдөр мэдээлэх юм байна.
5
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.orchlon.edu.mn; bolormaa.ts@orchlon.edu.mn, эсвэл 353519; 70135027 утсаар авч болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ