Шилдэг сумд 100 сая төгрөгийн урамшуулал гардууллаа
Монгол Улсын Засгийн газраас гаргасан болзлыг бүрэн хангасан дөрвөн сумыг хоёр жил тутамд шалгаруулж, урамшуулдаг. Энэ жил Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенчийг улсын тэргүүний сумдаар шалгаруулж, сум бүрт гэрчилгээ олгон, 100 сая төгрөгөөр урамшуулсныг Ерөнхий сайд гардууллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шагнал гардуулах үеэр 330 сумаас шалгарч, тэргүүлэхэд их хөдөлмөр зүтгэл гарсан гэдгийг тэмдэглээд хөдөө орон нутгийн иргэд, малчид орон нутагтаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж бүтээн байгуулалт хийсэн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан зэрэг олон үзүүлэлтээр дээрх сумдыг шалгаруулсныг хэллээ.
а
Шагналын 100 сая төгрөгийн 90 хувийг нь тухайн сумын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ажлын байр нэмэх, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зарцуулахыг сумын Засаг дарга нарт даалгасан юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ