Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт илгээжээ
Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах хүсэлт хүргүүлжээ. Тэрээр хүсэлтдээ төрийн хуулийг онц ноцтойгоор зөрчин, төрийн болон бусдын өмчийг нэг ч төгрөгийн өртөггүйгээр зохион байгуулалттайгаар луйвардаж өөрсдийн өмч болгодог албан тушаалтнуудыг шалгах ажлын хэсэг яаралтай байгуулахыг хүссэн байна. Ялангуяа дээрх хэрэг прокуроруудын оролцоотойгоор олон жил сунжирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа баримт нотолгоотойгоор яригдсаар байхад ямар ч үр дүн гардаггүй болохыг тэрээр ил захидалдаа онцолжээ.
ө
Иймд албан тушаалтнуудын гэмт хэрэг, тэр тусмаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх С.Отгонбаяртай холбоотой удаа дараагийн онц ноцтой гэмт хэргүүдийг УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзэж, УИХ, Ерөнхийлөгч, төрийн бус байгууллага, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллийг энэхүү ажлын хэсэгтээ багтаахыг хүсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ