Замаа дуусгахгүй бол "Алтайн Хүдэр"-ийн уурхайг хаана
БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн онд Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг "Алтайн Хүдэр" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн билээ. Ингэхдээ Бургастайн боомт хүртэл хүнд даацын автомашин явах 168 км замын 60 хувийг 2013 онд, үлдсэн 40 хувийг 2014 онд хийж гүйцэтгэхийг даалгасан юм. Харин "Алтайн Хүдэр" ХХК одоогоор 3.1 км цементэн хучилттай автозам тавьсан бөгөөд энэ онд өөрийн хөрөнгөөр 104 км авто замыг асфальт бетонон хучилттай хийж дуусгахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 64 км авто замыг дотоодын компаниар гүйцэтгүүлэхээр гарц хайж байгаа гэнэ. Харин замыг энэ онд багтаан дуусгаахгүй бол уурхайн үйл ажиллагааг хаахыг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд сануулжээ.
ө
"Алтайн Хүдэр" ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 3.8 тэрбум төгрөгт хүрч, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал 262 сая төгрөг зарцуулах шаардлагатай гэсэн тооцоо гараад байгаа аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ