Д.Эрдэнэбат: Эхнийхээ сайдын асуудлыг шийдээгүй байна

img

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Эдийн засгийн эрчимжүүлэх ажлыг хэрхэн, яаж гүйцэтгэх болон цаашид нэмж ямар арга хэмжээ авах талаар ярилцсан аж. Мөн эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан дагалдах бусад хууль тогтоомжуудийг өргөн барих шаардлагатай гэдэгт санал нэгдсэн талаар  тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Тэрбээр хэлэхдээ "Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх ажлын 100 хоногийн гарааг эхлүүлж байна. Энэ 100 хоногийн хугацаа бол Засгийн газар болоод УИХ-ын олонхийн бүлэгт эдийн засгийг эрчимжүүлэх, идэвхжүүлэх, тогтворжуулах зэргээр өөрсдийгөө шахаж, хариуцлагатай ажиллах өдрүүд байх юм. Энэ хугацаанд эдийн засагт эерэг дүн гаргахын тулд шуурхай ажлыг зохион байгуулах ёстой.

й

Мөн Засгийн газрын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэх улс төрийн болон бусад хөндлөнгийн үйл ажиллагааг тогтвортой байлгах ёстой гэж үзэж байна. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд 10 гаруй хууль, хоёр тогтоол, нэг шийдвэрийг нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Энэ 100 хоногийн хугацаанд Засгийн газар эдийн засгийнхаа үйл ажиллагааг идэвхжүүлж чадвал цаашид ажиллах боломжтой болно гэж бид үзэж байна. Хэрвээ эдийн засгаа өндийлгөж чадахгүй бол олонхийн бүлэг өөрсдөө энэ Засгийн газраа хэрхэхийг шийднэ. Эдийн засгийг хүндрэхэд янз бүрийн зүйл нөлөөлж байгаа ч өөрсдийнхөө алдааг эрүүлээр дүгнэх чадамж байх ёстой гэж бодож байна. Гэхдээ үүнийг тойрсон улс төрд хэт автагдаж бодит байдлаас алслагдаж болохгүй" гэв.

й

Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт хэд, хэдэн шаардлагыг тавьсан. Тухайлбал, НӨАТ-ыг 50 сая болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх. НӨАТ-ын 10 хувийн 2 хувийг нь иргэдэд буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх. Эдийн засгаа эрчимжүүлэх хугацаанд эдийн засагт гацаа үүсгэж буй хүнд суртал, төрийн оролцоог багасгах ажлыг гүйцэтгэх. Зөв шүүмжлэлийг хүлээн авах чадвартай байх. Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирэх. Бага үнээр уралддаг байдлыг зогсоож, компанийн чадавхид суурилан тендерт оролцуулах. Хил орчмын худалдааг сэргээх асуудалд онцгой анхаарах. Уг ажлын хүрээнд Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийг зургаадугаар сарын 1-ээс туршилтаар ажиллуулах. Хэрвээ туршилт амжилттай болбол цаашид Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуурын худалдааны бүсийг ажиллуулах” үүрэг өгсөн хэмээн танилцуулсан.

йы

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат үргэлжлүүлэн “Хамгийн гол нь Засгийн газрын эдийн засгаа эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-аас батлан гаргасан тул шаардлагатай бүхий л арга хэмжээг авах ёстой. Хэрвээ Засгийн газрын ажил үр дүнгээ өгөхгүй бол бид буруу явж байна гэсэн үг. Эдийн засгийн хямрал үүссэн нөхцөл шалтгаан нь олон байгаа ч засгийн ямар ажилд алдаа гарсан, ямар бодлого удааширсан бэ гэдгийг эрүүлээр дүгнэх шаардлага байгааг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энд хөтлөгдөн улс төрд хэт автаж болохгүй. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд олон хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэнэ, 300 гаруй лицензийг сэргээнэ. Хайгуулын хүрээнд 1-1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Уг нь энэ хуулийн төслийг улстөрийн намуудын талцал байлгамааргүй байна.Төсвийн тодотголын төслийн хувьд цөөнх татан авахыг санал болгож буй бол АН дэмжих ёстой гэж буй аж. УИХ-ын 30-р тогтоолоор царцаасан төсвийг зайлшгүй төсөвт оруулах ёстой гэх үүрэг өгсөн бөгөөд энэ тодотгол нь дээрх тогтоолын дагуу орж ирсэн учраас УИХ зайлшгүй батлах ёстой. Засгийн газар дахин тодотгол өргөх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. УИХ нь өөрөө урсгал зардлыг 20 хувиар бууруулах даалгавар өгчихсөн юм чинь төсөвт тодотгол хийж л таарна” гэлээ.

й

ҮХАА-н сайд Х.Баттулгын асуудлыг бүлэг дээр хэлэлцсэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Эхнийхээ сайдын асуудлыг шийдээгүй байхад түрүүлж давхиад яах вэ. Одоогоор Засгийн газраас Х.Баттулга сайдын асуудлаар бичиг ирээгүй байна. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг хэн нэгнийг огцруулах асуудалтай хольж болохгүй. Үнэхээр одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил үр дүнгээ өгөхгүй бол энэ намд, энэ Засгийн газарт хариуцлага хүлээх чадвар байгаа гэж бодож байна” гэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
2 жилийн дотор дампууруулсан эдийн засгийг яг 100 хоногт сэргээж харагдаач.
2014-05-13
ловор:
орчлон сургууль жилдээ 4 тэрбум олдог.хуулийн дагуу огт татвар төлдөгүй сургууль.news.mn-д мэдээ тавьжээ.коммет бичих гэтэл зайг нь хаасан байна.хаалтын гэрээтэй юм байж дээ.тийм үү?
2014-05-13
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-13