Далай лам: Түвд оронд минь тусална гэж амлаач
Далай лам Норвегийн парламентад зочилсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Дээрхийн гэгээнтэн Норвегийн ард түмэнд хандаж “Ах, эгч дүүс минь. Та нартай уулзах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би ардчиллыг эртнээс дэмжиж ирсэн. Энх тайван бүх хүн төрөлхтөнд, та бидэнд бүгдэд хамаатай. Улс орон бүр тэнд суурьшин амьдардаг ард түмэнд харьяалагддаг. Хүмүүс өөрсдөө Засгийн газраа сонгож байгаа цагт тэд сонгогчдодоо тайлагнаж, хариуцлага үүрдэг. Хятад улс бол буддын шашинтай, соёлын хувьсгалын үед ч тэнд буддизмыг устгаж чадаагүй. Өнөөдөр Хятадад 400 сая буддист бий” гэжээ. Тэрээр тус улсын эзэн хаан Харальд хандаж, Түвд улсыг тусгаар улс болоход тусална гэж амлаач. Түвд оронд минь туслаач” хэмээжээ.
а
Эзэн хаан Далай ламд бүх хүчээрээ туслахаа амалж, “Шашин хоорондын мөргөлдөөний тухай” юу гэж боддог вэ? гэж асуужээ. Гэгээнтэн “Ихэнх зөрчил улс төрийн буюу эдийн засгийн агуулгатай байдаг. Хүн бүр “Нэг шашин, нэг үнэн” гэсэн зарчмыг баримталж болох ч орчин үеийн нийгэм өөрөө олон янзын шашинд хүндэтгэлтэй хандах ёстой” гэж хариулсан байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ