Хятад эр автобусанд халдлага үйлджээ

img

Хятадын Сычуань мужийн Ибинь хотод 51 настай Юу Хэ гэгч автобусанд гал тавьж халдлага үйлдсэнээс 77 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хохирогчдын 12-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд гал тавьсан эрэгтэй амиа алджээ.

а

Юу Хэ-ний гал тавьж, халдлага үйлдэх болсон шалтгааныг  илэрүүлээгүй ч гэрийнхнийг нь баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн байна. Хятадад сүүлийн үед иргэд автобусанд гал тавьж халдлага үйлдэх нь ихэссэн гэж цагдаагийн газраас мэдээлж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Хамгийн сүүлд энэ оны эхээр Хятадын Гуйян хотод эхнэрээ хардсан эрэгтэй автобусанд гал тавьснаас зургаан хүн амь үрэгдсэн хэрэг гарсан бол мөн өнгөрсөн оны зургаадугаар сард Хятадын Сямынь хотод нэг хүн амиа хорлох зорилгоор автобусанд гал тавьснаас 44 хүн амиа алдсан юм.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baigaliin shalgaral ooroo dotroosoo idegdeh ni dee:
baigaliin shalgaral ooroo dotroosoo idegdeh ni dee
2014-05-14
kkkkk :
ashgui dee xaxaxa er ni delbereh ni dee
2014-05-14
odko:
buh hujaa nariig avtusand chihij bgad galdan shataaa
2014-05-13
kkkk:
hytad ch udahgui er ni ih hund asuudald oroh ni deee
2014-05-13