“Хавдрын эсрэг үндэсний аян-2014” үргэлжилж байна

img

Дархан-Уул аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян-2014” нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагаанд ЭМЯ, ХСҮТ, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Дархан-уул аймгийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн ажилчид болон ард иргэд оролцлоо.

ый

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт сурталчилгааны ажлаас дурьдвал “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт 9 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдах юм. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх сайн дурын багыг аймаг бүрт бэлтгэх зорилготой “Хорт хавдар, түүний эрсдэлт хүчин зүйлс, ульдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэлт” сургалтанд ХААН Банкны 270 ажилтан хамрагдан гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

бы

“Хавдрын эсрэг үндэсний аян-2014” нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Халдварт бус өвчин дотор хорт хавдар дэлхий дахины түүнчлэн манай орны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг юм. Иймээс Монгол улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэлгийлэх, хянах асуудалд анхаарал хандуулж, бодлого, хөтөлбөртөө тусган ажиллаж ирсэн.

ы

Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь Хавдар судлалын үндэсний төвөөс санаачласан “Хавдрын эсрэг үндэсний аян” юм. Тус аяны үр дүнгээс харахад хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 42 хувь нь эмчлэгдэж болох эрт үедээ илэрсэн байна. Мөн 2013 онд хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэшүүлэх 6 сарын сургалтанд аймаг, хотын 25 эмч, хөнгөвчлөх сувьлахуйн 3 сарын сургалтанд 17 сувилагч, хими эмчилгээний чиглэлээр 8 аймгийн эмч нар ХСҮТ-д суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллаж эхэлсэн байна. Энэ бол аймаг, дүүргийн түвшинд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад томоохон ахиц юм.

й

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлж, хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ энэхүү үйлсэд төрийн, хувийн хэвшлийн байгууллага, олон улсын түншүүдтэй үр ашигтай хамтран ажиллах болно” хэмээлээ.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ