"ЭЗХЯ-ыг татан буулгая"
Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ удаагийн төсвийн тодотголд Ж.Батзандан гишүүн тун шүүмжлэлтэй хандаж байна лээ. Өнөөдрийн байдлаар төсөв 400 тэрбум төгрөгөөр тасалдсан нь ирээдүйд их наядад хүрэх магадлалтай гэж тэрбээр таамаглаж байсан.
fg
Түүнээс гадна Эдийн засгийн болоод Сангийн сайд нар эдийн засгийн өсөлтийг авчирч чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгааг шүүмжлэв. Тэр дундаа ЭЗХ-ийн сайдыг эрх хүүхэдтэй зүйрлэлээ. Ажлаа хийж чаддаггүй, ҮАБЗ-ийн үүргийг тоодоггүй, Үндсэн хуулиас гадуур явдаг түүнээс эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт байтугай санаачлага ч гарахгүй гэдгийг хатуухан хэллээ.
fg
Тиймээс ЭЗХ-ийн яамыг татан буулгаж, Сангийн яамтай нэгтгэх нь зүйтэй гэж тэрбээр үзэж байна.
fg
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ