Паттинсонд 1000 бөмбөлөг бэлэглэжээ

img

Бүрэнхий цувралын од Роберт Паттинсон өнөөдөр 28 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөө Лас Вегас хотноо найзуудынхаа хүрээнд тэмдэглэж эхэлсэн тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тус сайтын мэдээлж буйгаар “Төрсөн өдрийн эзнээс гадна дуучин Кейти Перри, жүжигчин Эштон Катчер, Мила Кунис гэх алдартнууд хүрэлцэн ирсэн” гэжээ.

Перри жүжигчин залууд төрсөн өдрийн бэлэг гэж 1000 ширхэг өнгө өнгийн бөмбөлөг бэлэглэж, цус сорогч шиг мөнх амьдрахыг ерөөжээ. Харин Эштон, Мила нар Паттинсонд Майкл Жексоны гарын үсэгтэй пянз бэлэглэсэн гэнэ. Саяхнаас Паттинсон Иможен Керр гэх модель бүсгүйтэй үерхэж эхэлсэн ч тэрбээр түүний төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
2014-05-14