Газрын тосны газрын экс дарга хорих ангид нас баржээ
Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өнөөдөр 17.00 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд өмгөөлөгчтэйгээ уулзаж байхдаа гэнэт ухаан алдаж унан, нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн мөрөөр 461 дүгээр ангийн холбогдох албаны хүнээс тодруулахад "Хүний бие муудсан. 103-ынхан ирсэн, эмчилгээ хийгдэж байгаа. Өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн мэдээллийг өгөв. Харин тус ангийн удирдах албан тушаалтан "Амарсайхан нь 14.00 цагийн үед өмгөөлөгчөө хүлээж сууж байгаад гэнэт ухаан алдаж унаад амьсгал хураачихлаа. Бие нь муу байгаагүй. Одоо цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн мэдээллийг өгсөн юм.
а
Өөр эх сурвалжаас тодруулахад "Хорих 461 дүгээр ангид хэргийн улмаас хоригдож байсан Амарсайхан гэх хүн нас барсан нь үнэн" гэж дээрх мэдээллийг баталгаажуулав.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ