Баригдаж дуусаагүй эмнэлгийн барилгуудад Аудитын газраас дүгнэлт гаргажээ

img

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

a

Эмнэлгийн газрыг чөлөөлөх, газрын зөвшөөрлөө цуцлахыг үүрэг болгожээ

й

Хуралдааны эхэнд Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан. Уг асуудалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох албаныхан Байнгын хуралд оролцов.

й

Ажлын хэсэг тодорхой удирдамжийн дагуу Улсын 2, 3 дугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшил газар, барилгатай холбоотой тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна.Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулжээ.

й

Нийслэлийн хүн амын тоо төрөлт, өвчлөл, хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа хэдий ч эмнэлгийн барилга, хүчин чадал, орны тоо дорвитой нэмэгдээгүй байна гэж Ажлын хэсэг үзсэн байна. Иймд нийслэлд шинээр баригдаж буй зарим эмнэлгийн барилгын явц, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, эмнэлгүүдийн эзэмшил газартай холбоотой зөрчил, ашиглалтын байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Түүнчлэн шалгалтын явцад эмнэлгүүдийн эзэмшил газар кадастрын зураглалд тусгагдсанаас илт багасаж, ихэнхийг нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид алдсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулсан гэлээ. Иймээс эзэмшил газрыг хууль бусаар хувь хүн болон аж ахуйн нэгжид олгосон холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох, газрын зөвшөөрлийг цуцлах, газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгох санал, дүгнэлтийг Ажлын хэсгээс гаргажээ.

ы

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар цаашид эмнэлгийн барилгуудыг барих асуудлыг дан ганц төсвийн хөрөнгөөр шийдэлгүй төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах хэрэгтэйг анхааруулсан. Мөн С.Эрдэнэ гишүүн Улсын клиникийн ачаалал ихтэй байгаа нь ор хоногийг нь нэмсэнтэй холбоотой. Ингэхдээ зөрүүлээд хувийн хэвшлийн ор хоногоос хассан байгаа. 100 ортой эмнэлгийг 110-аар баталчихаад даатгалын санхүүжилтийн хувь хэмжээг нь заагаад өгчихсөн. Эрүүл мэндийн сайд нийгмийн даатгалын сангийн хуваарилалтыг хийх эрхгүй. Нэг талаас нь нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлыг нэмээд байхад даатгуулагчид очиж байгаа мөнгийг янз бүрийн байдлаар бууруулаад байгаа нь эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлт биш хэмээн шүүмжилсэн. Мөн клиникийн том эмнэлгүүд өнөөдөр ачааллаа дийлэхгүй байна. Иймд улсын эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилж хувийн эмнэлгүүдэд шилжүүлэх хэрэгтэй гэсэн юм .

ы

Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа гишүүдээс гаргасан саналыг тогтоолын төсөлд нэмж тусгах саналаар санал хураалт явуулсныг дэмжсэнээр эмнэлгийн барилга, эзэмшил газартай холбогдуулан авах арга хэмжээг 2014 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа.

ы

Тэвчиж болох урсгал зардлыг 10-40 хувиар бууруулах чиглэлийг баримталжээ

й

Хоёр дахь асуудал “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, М.Батчимэг нарын асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  сайд С.Эрдэнэ, Боловсрол,  шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан нар хариулт өгсөн.

йы

Сангийн сайд Ч.Улаан, Төсөв бодитой байх ёстой. Төсвийн шинэ хуулиар салбар хариуцсан сайд, Засаг дарга нар төсвийн ерөнхийлөн захирагчид болсон. Тийм учраас эхлээд салбар дээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар бодлогоо нэгтгэн зангидаж тооцоогоо нягтлаад Засгийн газарт оруулах ёстой. Энэ удаагийн төсвийн тодотгол бол шийдвэрээр өгсөн чиглэлийн дагуу хийгдсэн хязгаарлагдмал тодотгол. Төсвийн үндсэн тэнцвэр балансыг хөдөлгөөгүй, төсвийн алдагдал нэмэгдээгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн шалгуур үзүүлэлт дөрвүүлээ хангагдаж байгаа. Гэхдээ дотор нь зохицуулалт хийгдэж байна. Сангийн сайдын багц дээр байсан 139,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагч нар руу хувааж өгч байгаа.

ы

Цалингийн зардлыг сүүлийн хагас жилд нэмэгдүүлж байгаатай холбогдуулан төсвийн эрх захирагчид шилжүүлсэн. Ийм хязгаарлагдмал хүрээнд хийгдэж байгаа төсвийн тодотгол учраас урьд нь орхигдсон асуудал энд тусгагдах бололцоо байхгүй. Дараагийн төсвийн тодотголуудыг эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдаж оруулж ирнэ. Тодотгол оруулах хэд хэдэн нөхцөл бүрдсэн. Нэгдүгээрт, УИХ-аас эдийн засгийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэх тогтоол батлагдсан. Хоёрдугаарт, Засгийн газар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай багц арга хэмжээ авахаар өнгөрсөн хагас сайнд тогтоол гаргасан. Үүний үр дүнг тооцож тусгана. Энэ удаагийн тодотголд тэвчиж болох урсгал зардлыг 10-40 хувиар бууруулах чиглэлийн дагуу орж ирсэн гэлээ.

ы

ДНБ-ний бодит өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувь гарчээ

й

Гурав дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийсэн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээний биелэлт 67.1 хувьтай байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан ч тэдгээрийн 25 буюу 20.6 хувьд улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, тав буюу 4.1 хувийнх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан байна. Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалтгаалан хэрэгжээгүй байна. ДНБ-ний бодит өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувь гарсан нь төлөвлөж байсан хэмжээнээс 7.3 нэгжээр бага байгаа хэдий ч өсөлт 2 оронтой тоонд хадгалагдсан хэвээр байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2013 онд 3972 ам.долларт хүрч зорилтот түвшингээс доогуур гарахад ам.долларын хөншийн огцом өсөлт голлон нөлөөлсөн гэлээ.

йы

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийн түвшин 2013 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотын түвшинд 12.3 хувьтай гарлаа. 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрийн шугамаар хийгдсэн ажлын хүрээнд 12138 ажлын байр шинээр бий болсон бөгөөд үүний 11581 нь байнгын, 557 нь түр ажлын байр байсан. Шинэчлэн батлагдсан нэгдсэн эмнэлгийн стандартад гэмтлийн тасаг, нэгжийг ажиллуулахаар заасны дагуу 8 аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тасгийг байгуулан ажиллуулж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 526 иргэнд 857.0 сая, 21 аймгийн 1095 иргэнд 1.8 тэрбум төгрөгийг олгож, 2073 ажлын байр бий болгосон талаар танилцуулгад дурдагдлаа.

ы

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, жил бүр өмнөх оны Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцдэг ч энэ нь ёс төдий явж байгаа. Иймд цаашид Үндсэн чиглэл байна гэж үзвэл шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох ёстой. Зарим тоон үзүүлэлт бодит байна. Харин хэмжиж болохгүй үзүүлэлтүүд учир дутагдалтай, ерөнхий дүгнэж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ. Мөн О.Содбилэг гишүүн 2013 оны Үндсэн чиглэлийн биелэлт хангалтгүй, Улсын Их Хурлаас тогтоосон ажлыг Засгийн газар муу хийсэн байна гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Харин С.Ганбаатар гишүүн “Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жил 2 оронтой тооноос буураагүй байгаа нь сайн үзүүлэлт гэж сайдын мэдээлэлд дурьдагдлаа. ДНБ-ний бодит өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувь гарсан  гэж байна. Гэтэл энэ эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт ард иргэдэд наалдаагүй өнөөдрийг хүрсэн гэдгийг амьдрал харуулж байна. Тэгэхээр энэ үзүүлэлт авилгачдын буюу эрх мэдэлтэй мөнгөтэй эрхмүүдийн санхүү улам бүр сайжирсан гэсэнтэй утга нэг байна. Хоёр оронтой тоонд хүрээд байгаа энэ үзүүлэлтээ илүү дэлгэрүүлэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гарсан саналыг Байнгын хорооны Ажлын алба нэгтгэж Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

бчй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
танд хэрэгтэй бүхий л мэдээ мэдээллийг аяны лавлах 19001973-аас аваарай.шинэ итгэл шинэлэг үйлчилгээг бид танд хүргэх болно.
2014-05-14
mongol irgen:
eruul mendiin yam gj yalzarsan gazar bnaa emnelguuded uvchtei hun ih irj ih hevtej baival sanhuujilt orj humuus n tsalinjdag mash ih gaj togtoltsoo bn nuguu uridchilan sergiilj uvchluulehgui baih estoi gesen bodlogo yavaa emiin san deer ch gsn tudun tugrugnii orlogo hiih estoi gsn tuluvluguu baidag gee bizdee eruuljih bus uvduj orlogo oruulj baih estoi um bna l daa iim bodlogo barimtlahaar uvchlul yaj buurch uridchilan sergiileh uil ajillagaand yaj ahic garah ve dee udvalaas uur hun tavij tur zasag ard tumniihee eruul mended anhaaraachee
2014-05-14