Ажлын хэсэг намуудын удирдлагуудтай санал солилцов
Уулзалтанд Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялалт, Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Монголын Уламжлалын Нэгдсэн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр, Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхзаяа, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа зэрэг улс төрийн найман намын удирдлага оролцов.
Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг нийтдээ найман удаа хуралдсан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдэж буй. Эрдэмтэн судлаачдын баг 4 сарын хугацаанд ажиллаж 10 гаруй санал дэвшүүлээд байгааг УИХ-ын дэд дарга Л.Цог онцлов.
й
Уулзалтын үеэр Улс төрийн намуудын удирдлагууд Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чухал ажилд ард нийтийн санал асуулгыг явуулах боломжтой эсэхийг тодруулсан юм. Анх 1995 онд батлагдсанаас хойш 19 жилийн турш ашиглагдаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулинд салхи оруулах нь зүйтэй гэдэг дээр намын удирдлагууд болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ